Бямба, 4 сар 20, 2024
14.1 C
Ulaanbaatar

Хэрэв 21-27 насны алтан үеийг ашиглаж байр сууриа олж чадаагүй бол цаашаа нар өөд үзнэ гэж байхгүй

Хүүхдүүдээ уруу татахаа больцгоох хэрэгтэй юм байна даа эцэг эхчүүд ээ...

Нью-Йоркийн Вол Стрийт гудамжинд дэлхийн хамгийн том банкууд байрладаг. Эдгээр банкинд шинээр ажилд орсон залуус 7 хоногт 100-120 цаг ажилладаг. Тэд тун удалгүй олон улсын санхүүгийн харилцаанд орж, дэлхийн хэмжээний бизнес хийж эхэлдэг. Жилд 500 саяас-1 тэрбум төгрөгний цалин авч эхэлнэ.

Харин Монголын компаниудад ажилд орсон залуус 7 хоногт дөнгөн данган 40-50 цаг л ажиллаж байна. Монгол эцэг эхчүүд та бид хүүхдүүддээ буруу тархи угаалт хийснээс болж монгол залуус амьдралын алтан үеэ алдаж байна. 21-27 нас гэдэг бол хүний хамгийн чухал үе. 20 шахам жил сургуульд практикт ач холбогдол багатай баахан онол үзсэн хүүхдүүд. 22 наснаас 27 хүртэл цаашид өөрийг нь тэжээх, мөнгө олох бодит мэдлэгээ олж авна. Хөдөлмөрт суралцдаг. 27 наснаас хойш шинээр юм сурах нь маш хэцүү болж ирнэ. Хүний метаболизм 27 нас хүрээд сөрөг утгандаа орно. Нэг шөнийн нойр даахаа болино. Амархан сэргэхгүй. Мөн дээрээс нь гэр бүл зохиож үр хүүхэдтэй болсон байна. АЧААЛАЛ АВАХ чадамж эрс багасна. Гэтэл 21-27 настай монгол залуус "...30 хүрээд болох биз, одоо залуу дээрээ сайн шоудаж авъя. 40 хүрээд жинхэнээсээ ажиллана..." гэх мэт өөрийнх нь амьдралыг сүйрүүлэх бодлуудтай явж байх нь түгээмэл.

Мөн монгол эцэг эхчүүд бизнесийн удам байхгүй, бизнес компани гэх мэт ойлголтуудыг сайн мэдэхгүй тул оюуны терроризм хийх нь түгээмэл байна. Тухайлбал хүүхэд нь оройтож орж ирэхэд "...хүний компанийн төлөө яасан их ажилладаг юм. Танай захирал ямар муу хүн бэ амралтын өдрөөр ажиллуулдаг..." гэх мэтээр еврей эцэг эх сонсвол нүд нь орой дээрээ гарч, ухаан алдаж унамаар бусармаг хорон үгсээр хүүхдээ утах нь элбэг. Хүүхдийнхээ хөдөлмөр сурах алтан үеийг нь алж, цаашид сарын 1 сая төгрөг дээр нь гацаая гэвэл л иймэрхүү зүйл хэлж болох л байх.

Би дээхнэ цалингийн судалгаа харж байсан. 40 хүрээд хүний цалин огцом буурч эхэлдэг. Компаниуд сонирхохоо болино. 40 хүрсэн захирал л гэж байхаас ажилтан байна гэхэд хүнд. Яаж 20той хүүхдүүд шиг жавхаалаг байхав. Хэрэв 21-27 насны алтан үеийг ашиглаж компани болон салбартаа байр сууриа олж чадаагүй бол цаашаа нар өөд үзнэ гэж байхгүй. 20 нас бол шоудах нас бишээ. 21-27 насандаа 7 хоногт 100 цагийг ажилдаа, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж чадвал жилд 1 тэрбум төгрөгний цалинтай том захирал болох нь алга урвуулахтай ижил амархан юм даа. Одооноос монгол эцэг эхчүүд та бүгд хүүхэд чинь бямба гаригт гэртээ суугаад байвал гайхаж асуу. 7 гээд ажлаа тараад ороод ирвэл гайхаж асуу. Тэр хүн бие организмийн хамгийн оргил энэ сайхан үеэ хөдөлмөрлөж, юм сурч өнгөрөөх учиртай.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ