Site icon POLITIC MONGOLIA

Цэргийн 05-р ангид алба хааж байсан 18 настай байлдагч амь насаа алдлаа

Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н өчигдөр буюу 2022.06.16-ны орой нийслэлийн .. эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн иржээ. Ингээд өнгөрсөн шөнө 6-7 цаг үргэлжлэх мэс засалд орсон ба эмч нарын баг ходоодыг нь бүрэн авсан байна. Учир нь ходоод нь бүхэлдээ задарсан байжээ. 

Уг асуудлыг олон нийтэд мэдээлж, сурвалжлахыг тухайн алба хаагчийн ар гэрийнхэн хүссэн учир бид ... эмнэлэгт очсон юм. Эмнэлгийн хаалгыг түгжсэн учир бид нэвтэрч чадаагүй бөгөөд биднийг очих үед "байлдагчийн асуудлаар явж байна" хэмээн цагдагийн алба хаагч нар мөн тухайн эмнэлэгт ирсэн байв. Бид байлдагчийн ар гэрийнхнээс асууудлыг тодруулан өмнө ярилцсан. Тэрээр "15-ны 22.00 цагаас хойш яагаад бидэнтэй холбоо бариагүй юм бэ, маргааш оройных нь 22.00 цаг хүртэл яагаад оношийг нь тодруулахаар хот руу эмнэлэгт авчралгүй, цэргийн ангидаа байлгаж, хугацаа алдсан бэ гэдэгт үнэхээр гомдож байна" гэлээ.

Exit mobile version