Бямба, 4 сар 20, 2024
12.1 C
Ulaanbaatar

Энэ зуны цаг агаар хэр байх вэ?

Орчил урсгал урт хугацааны прогнозынсудалгааны хэлтэс инженер Э. Намуунбайгалтай ярилцлаа.

-Одоогоор аль саруудын цаг агаарын төлөв, тойм гарсан бэ. Ирэх саруудад хэр хур тунадастай байх вэ?

-Алтайн нуруу, Увсын зүүн хэсэг Завханы хойд Хөвсгөлийн баруун хэсгээр энэ жилийн дунджийн орчим бусад нутгаар энэ жилийн дунджаас дулаан байх төлөвтэй гарсан. Хур тунадасны хувьд Алтайн говь болон Өмнөговь аймгийн нутгаар олон жилийн дунджаас бага бусад нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадас орох төлөвтэй байна. Наймдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадасны хувьд алтайн нуруугаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна. Есдүгээр сарын хувьд агаарын температур болон хур тунадасны хувьд олон жилийн дундаж орчим байх төлөв гарсан.

-Долдугаар сар буюу наадмын үеэр хэр их хур тунадас байх вэ?

-Ерөнхийдөө долдугаар сард дулаан байна. Одоогоор хур тунадас ийм, тийм байна гэж тодорхойлж, нарийвчлан гаргах боломжгүй. Зургадугаар сарын 25-аас хойш долдугаар сарын нарийвчилсан мэдээг гарах боломжтой.

-Өмнөх жилүүдийн зуныг энэ зунтай харьцуулбал онцлох зүйл бий юу?

-Таван сард гарсан улирлын төлөвөөр олон жилийн дунджаас ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд долдугаар сард говийн бүс нутгаар, наймдугаар сард Алтайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөв гарсан. Тийм учраас гэнэтийн аадар бороо болон үүнээс үүдсэн үеэр усны аюулаас болгоомжлох хэрэгтэй.

Зөвлөмж : Зуны саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх буюу олон хоногоор хэт халуун үргэлжлэх, гэнэтийн аадар бороо орох нөхцөл бүрдэж болзошгүй байна. Иймээс аялал зугаалга, агаар салхинд гарахдаа хугацааны нарийвчилсан мэдээг цаг тухайд нь авч, хэт халалт, гэнэтийн үеэр усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-Үер усны аюулаас сэрэмжлүүлсэн мэдээ мэдээлэл их цацагдаж байна. Тийм хэмжээний хур тунадас орох уу?

-Зургаадугаар сард төвийн болон зүүн хэсгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон. Тухайн бүсүүдийн газар нутгуудаар голын үеэр ихтэй байгаа тул үер усны аюул ийм түвшинд хүрлээ гэсэн мэдээллүүдийг цаг тухайд нь хүргэж байгаа.

-Саяхан зарим аймагт цас орсон байсан. Одоогийн байдлаар хүйтэн байгаа аймаг бий юу?

-Одоо харьцангуй дулаарч эхэлж байна. Баруун болон говийн бүсийн нутгуудаар олон жилийн дундаж орчим байгаа бол зүүн болон төвийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.

5 COMMENTS

  1. Wow, superb blog structure! How lengthy have you ever been blogging for?
    you made blogging glance easy. The whole look of your web site is excellent, let alone the content!
    You can see similar: sklep online and here sklep online

  2. Attractive component to content. I simply stumbled upon your web site
    and in accession capital to assert that I get actually enjoyed account
    your blog posts. Any way I will be subscribing for your augment and even I success you get entry to persistently rapidly.
    I saw similar here: e-commerce and also here: sklep internetowy

  3. Hey! I know this is kinda off topic but I was wondering which blog
    platform are you using for this website? I'm getting sick and tired of WordPress because I've had issues with hackers and I'm looking at options for another
    platform. I would be fantastic if you could point me in the direction of a
    good platform. I saw similar here: Sklep internetowy

  4. Hi! Do you know if they make any plugins to assist with Search Engine Optimization? I'm trying to get my blog to rank for some targeted keywords but I'm not seeing very good gains.
    If you know of any please share. Kudos! You can read similar art here:
    Sklep online

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ