Ардчиллаа алдсан Афганистаныг бий болгоход мөнгөнд худалдагдсан сэтгүүлчдийн нөлөө их байв. Сэтгүүлчийн мэргэжил насан туршийн хөдөлмөр, тэмцэл юм. Афганистаны авъяаслаг залуу сэтгүүлч одоо ажилгүй ингээд л сууж буй гэнэ. Тэрээр улсынхаа нөлөө бүхий сэтгүүлч байсан юм. Манай мөнгөнөөс өөр юм боддоггүй сэтгүүлчид нэг юм бодно биз ээ. Бидний үр хүүхэд л үлдэх нийгмийг яг одоо бид угсарч байна. Гэтэл таван цаасны бараа харан ардчиллаа, үнэ цэнээ, үр хойчоо, ирээдүйгээ балладаг сэтгүүлчид даанч олон харагдах юм. Өнөөдөр чи баяжиж болно, хэдэн жилийн дараа энэ афган залуу шиг сууж байхыг үгүйсгэхгүй.
