2022 он гарснаар ДОХ-ын таван шинэ тохиолдол бүртгэгдэв. Өнгөрсөн онд 16 тохиолдол бүртгэгдэн нийт ДОХ-ын халдвартай хүний тоо 327 болсон. Тэгвэл энэ онд гарсан таван тохиолдлыг нэмэх юм бол 332 болж байгаа юм.
Харамсалтай нь ДОХ-ын халдвартай Казах залуу Монгол таван бүсгүйд ХДХВ халдаажээ. Ер нь казахууд иргэншлээ сольж, Казакстан улсын иргэн болсоор байгаа. Тус гэмтэн мөн энэ жишгээр монгол иргэншлээ сольсон байж. Ийн Казакстанд амьдарч байх даа ДОХ-ын халдвар авч, тэрийгээ мэдсэн даруйдаа Монголыг зорин ирж охид бүсгүйчүүдийг ангуучлаж эхэлжээ. Тэрээр түргэний эмч мэргэжилтэй бөгөөд хийсэн үйлдэл нь далд санаа агуулж байгаа нь тодорхой юм.
ДОХ-ын халдвар тараасан уг иргэн Эрүүгийн хуулийн 15.1-ээр 2-8 жилийн ял авах юм. Одоо түүнийг цагдан хорьсон. Монголын тагнуулын байгууллага тухайн иргэнийг хурдан шуурхай илрүүлээгүй бол цаашид хэчнээн Монгол хүнд халдаах байсныг таашгүй юм.