Site icon POLITIC MONGOLIA

Хятад дайны байдалд дарууханаар шилжлээ

БНХАУ-ын дарга Си Жинпин Хятадын ардын чөлөөлөх армийг дайны бус цэргийн ажиллагаа явуулах эрх олгосон журам баталсан тушаалд гарын үсэг зурсан болохыг Xinhua агентлаг мэдээлэв. Ийнхүү тогтоож байгаа шинэ журам нь "иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил, бүх дэлхийн энхтайван болон бүс нутгийн тогтвортой байдал"-ыг хамгаалахад чиглэгдэх ажээ. 59 зүйлтэй энэ баримт бичиг 6 дугаар сарын 15-аас хүчин төгөлдөр болно. Жич: 3 өдрийн өмнө Сингапурт "Shangri La Dialogue" дээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд "Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй" гэж мэдэгдсэн болно.

Exit mobile version