Мягмар, 11 сар 28, 2023
-14.9 C
Ulaanbaatar

Шуналыг нь жаахан хөдөлгөхөд л хурааснаа бариад гүйх тэнэг Монголчуудын занг гадаадынхан чадварлаг ашиглаж байна даа...

Монгол улсын иргэн Д.О гэгч эмэгтэй АНУ-ын иргэн гэж өөрийгөө итгүүлэн Aliso Camelove гэж хаягтай хүнтэй фэйсбүүкээр танилцан, харилцаж, чаталсаар хайр сэтгэлийн холбоо тогтоож олон улсын мөнгөн гуйвуулгаар Голомт банкаар дамжуулан 18 удаагийн үйлдлээр 77 мянган доллар шилжүүлсэн хэрэг 2020 онд гарсан байна. Aliso Camelove гэгч нь иргэн О-д өөрийгөө хувийн компанитай, ажил гүйцэтгэлийн их хэмжээний мөнгө орж ирэх үед өгсөн мөнгийг нь буцааж 2-3 дахин нугалж өгнө гэж итгүүлэн 77 мянган доллар авсан, эмэгтэй өөрийнхөө залилуулж байгааг 2 сарын турш мэдээгүй бөгөөд, мэдсэнийхээ дараа цагдаад хандсан ч цагдаагийн байгууллага Турк дэх АНУ-ын Консулын газраар дамжуулан хайлт хийлгэхэд Aliso Camelove нэртэй хүн АНУ-д бүртгэлгүй гэсэн хариу ирсэн байгаа юм. Яг үүнтэй адилхан байдлаар Mickeal гэх хаягтай, өөрийгөө малын эмч гэж танилцуулан Турк улсад шувууны ханиад эмчилж байгаа гэх хүнд Иргэн С 33,500 доллар, George Hensonгэдэг хаягтай, Австралид амьдардаг, Австралид ирэх урилга, илгээмж явуулна гэсэн хүнд иргэн С 2 удаагийн үйлдлээр 37 мянган доллар шилжүүлжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ