Даваа, 4 сар 15, 2024
2.1 C
Ulaanbaatar

“Сахал” хочит Д.Эрдэнэбилэг батлан даалтад гарлаа

-Д.ЭРДЭНЭНБИЛЭГ ГАДААД УЛСАД ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГААНД ОРОХООР БОЛЖ, ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНИЙ АРД СУУХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭНЭ-

           “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг батлан даалтад гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, зээлээ эргэн төлөөгүй гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд цагдан хорьсон байдаг. АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд өгснөөр шүүх 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаж байсан. Тэгвэл түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргажээ.

            АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих болсон үндэслэлээ "Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан гэмт хэрэгт үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт илэрсэн учир түүнийг цагдан хорих саналаа мөрдөн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлсэн" хэмээн тайлбарласан байдаг.

            Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авсан билээ. Түүний цагдан хорих хугацаа ес хоногийн өмнө дууссан ч шүүхээс цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан юм. Тодруулбал, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол...” гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг тавдугаар сарын 21-ээс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн билээ.Түүний цагдан хоригдох хугацаа зургадугаар сарын 21-нд дуусгавар болох байсан юм. “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал хүнд, цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ийнхүү батлан даалтад гарчээ.

Д.ЭРДЭНЭБИЛЭГ ЭРХТЭН СОЛИУЛАХ ХАГАЛГААНД ОРНО

      Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Д.Эрдэнэбилэг нь эрхтэн солиулах хагалгаанд яаралтай орох болсон тул батлан даалтад гарсан гэнэ лээ. Тодруулбал, тэрбээр хүнд өвдөж, гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон юм билээ. Түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар хуулийн байгууллагад удаа дараа хүсэлт тавьсан гэсэн. Хорих ангид байхдаа эмнэлэгт эмчлүүлж байсан ч биеийн байдал нь улам хүндэрсэн” гэв.

          Хэдхэн хоногийн өмнө цагдан хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Д.Эрдэнэбилэгт илт давуу байдал олгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хоригдож байгаа хүнийг нууцаар эргэхийг завдсан, уг хэргийг бүлэглэж хийсэн байж болзошгүй үндэслэлээр хоёр ч хүнийг ажлаас нь чөлөөлөх санал гарч байсан удаатай. Тодруулбал, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Х.Оргилболд нь бусадтай бүлэглэж, Д.Эрдэнэбилэгийг нууцаар эргэхийг завдсан байдаг. Мөн тэрбээр тус хорих ангийн ажилтнуудад дарамт үзүүлж, “Ая тухтай байлга” гэх даалгаврыг өгсөн ч гэх мэдээлэл бий. Харин ШШГЕГ-ын дарга, хурандаа Загджав тушаал гаргаж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Х.Оргилболдыг ажлаас нь чөлөөлсөн юм.

Д.ЭРДЭНЭБИЛЭГ ХЭРГЭЭ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДҮҮЛЭХ ХҮСЭЛ ГАРГАЖЭЭ

         Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Д.Эрдэнэбилэг хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаад байгаа гэнэ. Жишээлбэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан байдаг. Хэргийг шалгаж байх явцад тэрбээр гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаж байлаа. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Хаянхярваагийн нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хасаж, зорчих эрхийг нь таван сар хязгаарлан, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан билээ. Үүнтэй адил аргаар Д.Эрдэнэбилэг хэргээ шийдүүлэх хүсэлт гаргасан гэсэн үг.

Эх сурвалжийн хэлснээр “Д.Эрдэнэбилэг хэргээ хүлээж, хялбаршуулах аргаар шийдүүлэхийг хүсэж байгаа гэнэ. Энэ талаар түүний өмгөөлөгч болон хуулийн багийнхан бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн” гэлээ.

         Монгол Улсын Их Хурлаас 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа...” гэж шинэ бүлгийг нэмэлтээр суулгаж өгсөн байдаг.

Тодруулбал, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН IV ХЭСЭГ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУСГАЙ ЖУРАМ, АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ

ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

17.1 дүгээр зүйл.Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах,

1.Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно.

2.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана.

3.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно.

5.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.

17.2 дугаар зүйл.Хүсэлтийг шийдвэрлэх

1.Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана.

3.Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна гэж заасан байдаг аж. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэгийн хэргийг дээрх байдлаар шийдэж болзошгүй гэсэн үг.

Д.ЭРДЭНЭБИЛЭГ, ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНИЙ АРД СУУНА ГЭВ ҮҮ

        “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ зарах болоход БНХАУ, Казакстан авах уу, Монгол Улс авах уу гэдэг асуудал яригдаж байлаа. Энэ үед  “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг “Ростек”-ээс 400 сая 270 мянган ам.доллароор хөрөнгө босгож авсан байдаг билээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан санхүүжилтийн 72.4 хувийг төрөөс бүрдүүлсэн. Харин үлдсэн 27 орчим хувийг Д.Эрдэнэбилэг өөрийн хөрөнгөнөөс гаргасан байдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэр манай улсад 100 хувь шилжсэний дараа Монголын төр “Эзэн нь юм аа мэднэ” гээд Д.Эрдэнэбилэгээс авчихсан. Шүүхийн шийдвэр гараагүй байхад Монголын төр иргэнийхээ эд хөрөнгийг хураан авсан нь дээрэм гэж үздэг.

Засгийн газар, Д.Эрдэнэбилэг нар хэлэлцээрийн ширээний ард суух нь цаг хугацааны асуудал болжээ. Учир нь, “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахад гаргасан Д.Эрдэнэбилэгийн мөнгийг Засгийн газар гаргаж өгөх юм. Харин их үү, бага уу гэдэгтээ л тэд тохиролцож чадахгүй байгаа юм билээ.

ЭХ СУРВАЛЖ: ERGELT.MN

5 COMMENTS

  1. Wow, marvelous weblog structure! How long have you ever been running a blog for?
    you make running a blog glance easy. The overall look of your
    site is magnificent, as smartly as the content! You can see similar: e-commerce and here sklep
    internetowy

  2. Hey There. I found your blog using msn. This is a really
    well written article. I'll make sure to bookmark it and return to read
    more of your useful information. Thanks for the post.
    I will certainly comeback. I saw similar here: Sklep online

  3. Hey! Do you know if they make any plugins to assist with Search Engine Optimization? I'm trying to get my
    blog to rank for some targeted keywords but I'm not seeing very good results.
    If you know of any please share. Many thanks!
    You can read similar text here: Sklep internetowy

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ