Site icon POLITIC MONGOLIA

Шуудайнд хүний цогцос чихээд хаячихсан байжээ

Өчигдөр (2022.06.14)-ны өдрийн 15 цагт БЗД-ийн 14-р хороо “Цагаанхуаран хотхоны хажууд байрлах хогийн цэг дээр цагаан өнгийн шуудайн дотор хүн хийгээд хаячихсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Шалгалтаар ХУД-ийн нутаг дэвсгэрт оршин суух 39 настай Х.Г болох нь тогтоогджээ.

Талийгаачийн гавлын яс ил гарсан, нүүр нь танигдах боломжгүй, бие нь өтөж, муудсан байдалтай олдсон байна. Шуудайны амыг зангидаж уясан байжээ. Урьдчилсан байдлаар талийгаач 3-6 сарын өмнө нас барсан гэх дүгнэлт гарчээ.

Талийгаач Г нь 6-16 насны 4 хүүхэдтэй, Хан-Уул дүүрэг дэх Эрэлийн байранд 2015-2019 онд орцны жижүүрээр ажиллаж байсан. 2019 оноос архины хамааралтай болж, орцоор амьдарч байжээ.

Exit mobile version