Пүрэв, 11 сар 30, 2023
-27.9 C
Ulaanbaatar

Сүүлийн үед тэжээвэр нохой эзнээ урах нь ихэслээ, учир нь...

Нохой чоно шиг сүргийн амьтан. Альфа буюу гэрийн эзэн болон бусад гишүүд үргэлж нохойн дээр байх ёстой. Хоол түрүүлж идэж үлдэгдлээ өгөх , өөрсдөө орон дээр нохой доор гэх мэт зиндааг мэдрүүлж байх ёстой. Цуг унтах, нэг тавагнаас хооллох гэх мэт эрх тэгш харьцаа нь нохойд альфа буюу сүргийн толгойлогчийн төлөөх өрсөлдөөнд оруулж байна гэсэн үг юм.

Түүнчлэн нохойг албан ёсны сургуульд нь явуулах стандарт бий. Гөлөг байхаас нь сургаж, дасгаад гэр бүлд өгдөг Олон улсын журам-дэг байна! Манайд энэ дэг байдаггүй. Нохой тэжээнэ гэдэн амар зүйл биш. Тусгай хөтөлбөрт нохойноос гадна эзэн өөрөө ч хамрагдах ёстой. Хүнтэй адил нохой бүр өөр өөрийн гэсэн хувийн ааш авиртай. Бүх нохой нөхөрсөг биш. Бага насны хүүхэд нохойтой хэрхэн харьцахаа мэддэггүй. Ямар ч нохой тэжээх талаар ойлголтгүй, зөвхөн бага насны хүүхдээ эрхлүүлэх гэж нохой авч өгдөг, манайхан. Нохойг ядрааж эрч хүчийг нь гаргахгүй байгаагаас стрессдэж хазах, хуцах гэх мэт зан гаргана. Нохой бол нохой. Хүн биш !!!

Эрт үед эзэн рүүгээ дайрсан, бусдын мал руу дайрч идсэнийг нь цаазалж, үр удмыг нь үлдээлгүй номхон эзэндээ ээлтэйг нь шигшиж авч үлддэг байв. Тэднийг бид DOMESTICATED буюу гэршүүлсэн амьтад гэдэг. Харин сүүлийн үед нохдыг өөрсөддөө тааруулж selection хийхгүй нохдын ааш авирт тааруулж харьцдаг болсон нь хувьсах шалтгаал болж байна. Мөн ноход хүнийг бодвол богино настай. Иймдээ ч хүнийг нэг үхэж байхад хэдэн удаа үржиж олширон нөгөө харгис, эзэндээ ээлгүйнүүд нь олшироод байгаа юм. Хуучин бол хүн рүү дайрсныг нь өршөөлгүй шууд бууддаг байсан.

Хэдхэн метр кв байшиндаа өдөржин цоожлоод, тэр муу амьтан нь улам зовоод стресстеед маш хэцүү байгаа шүү дээ! Ингэж тэжээх нэрээр амьтан тамлаж, ааш занг нь өөрчилж болохгүй. Энэ бол амьтны эрхийг ноцтойгоор зөрчиж буй үйлдэл юм. Ер нь зугаагаа гаргах гэж нэг амьтныг тамлах хэрэг юунд байдаг юм. Ер нь том үүлдэрийн нохойг орон сууцад тэжээхийг хориглох ёстой. Нохой тэжээх асуудлыг ч дүрэм журмаар цэгцлэх шаардлага өнөөгийн Монголд тулгараад буй.

Ер нь асуудал их байгаа. Хүний эрх ч тэр, тухайн амьтны эрх ч тэр их зөрчигдөж байна. Ангийн нохойг анд нь, харуул хамгаалалтын нохойг тэр үйлд нь зориулах ёстой. Орон сууцанд тэжээдэг тусгай үүлдэрийн ноход бий. Тэднийг орон сууцанд тэжээж баймаар байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ