Пүрэв, 4 сар 25, 2024
4.1 C
Ulaanbaatar

Улс төрийн хямралын үечлэл & Монгол улс

Нэгдүгээр үе: Үзэл санааны хямрал

Шударга ёс алдагдах, Үндсэн хуулийн гацаа, ард түмний итгэл үнэмшил балрах, зорилго тэмүүлэл үгүй байх, найдвар тасрах, аминч бэртэгчин үзэл бодол дэлгэрэх, мухар сүсэгт автах, шинжлэх ухаанч бус хандлага давамгайлах, боловсролын салбарын уналт, соёл уламжлалаа нулимах, эх орноосоо дайжих, ёс суртахууны доройтол, мэдлэг мэдээлэлгүй харанхуй хүн сүрэг бүрдэх, мөнгө эд баялгийг дээдлэн шүтэх зэрлэг мораль /ёс зүй/ үүсэх, жалга довоороо талцах/

Хоёрдугаар үе: Хууль, эрх зүй, ёс суртхууны хямрал.

Шүүх хяналтын байгууллагуудын ялзрал, төрөөс төрсөн мафижсан тэрбумтан цагдаа нарын хэрэг, шударга бусын хонгил, хууль хүчний системийн завхрал, прокурорын дарангуйлал, эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлт, илрээгүй захиалгат аллагууд/

Гуравдугаар үе: Систем, тогтолцооны хямрал.

Засаглалын тогтолцооны мухардал, төрийн институтийн хүнд суртал, төрийн албаны шалаар тарсан нэр хүнд, эх орны газар нутгийг эзэнгүйдүүлэн булааж авах харийн бодлого, дэлхийн эдийн засгийн алуурчдын технологи, мөнгө санхүүгийн дээрэм.

Дөрөвдүгээр үе: Мэргэжил, мэдлэг, мэдээллийн хямрал.

Ажилгүйдэл, ядуурал, хүний нөөцийн дутагдал, Монгол хүний хөдөлмөрийн мөлжлөг, гадаадад ажиллах хүчний экспорт/

Тавдугаар үе: Хариуцлага сахилгын хямрал.

ЖДҮ, концесс, дэлхийн байгууллагуудын төрөл бүрийн судалгааны үр дүн тайлан мэдээ, байгалийн баялгийг хулгайгаар наймаалах, хуулийн тэгш бус үйлчлэл, мафижсан бүлэглэлийн улс төр эдийн засгийн тоглолт/

Зургаадугаар үе: Системийн задралын үе.

Бослого, хөдөлгөөн, жагсаал, цуглаан, ТББ-уудын идэвхжил, ард түмний уур хилэн, сөрөг байр суурь/

Долдугаар үе: Банк санхүү, эдийн засгийн хямрал.

Оффшор, саарал жагсаалт, инфляц, гадаадын хөрөнгө оруулалт хаагдах, баян хоосны хэт ялгаа, аудитын байгууллагын мөхөл, төсвийн хулгай, татварын дарамт/

Наймдугаар үе: Системийн зогсолт, мөхөл үе.

Төр Ард түмний үл итгэл, намуудыг үгүйсгэх олон нийтийн үзэн ядалт, нийгмийг хамарсан бүх хүрээний авилгал хээл хахууль, дэлхийн олон улс дахь манай улсын нэр хүнд рейтинг, улс орны өр зээлийн дүн, гэмт хэргийн тааз, хүний наймаа, хар тамхи, бүх төрлийн хүчирхийлэл, ирээдүйд итгэх итгэл үгүй болох, дотоодын мөргөлдөөн тэмцэл/,

Хорт хавдар Өнөөдөр манай улс дээрх бүх үе шатыг нь "Дээд зэргийн үнэлгээтэйгээр хангалттай сайн" биелүүлээд гүйцээчихсэн болохыг "Баясгалантайгаар" илэрхийлэхийн ялдамд хувьсгалын тохироо нэгэнт бүрджээ гэж анхааруулж байгаа юм л даа.

1 COMMENT

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ