Мягмар, 4 сар 23, 2024
8.1 C
Ulaanbaatar

ЯГ Л ЦӨӨВӨР ЧОНОНУУД ШИГ

Чингүнжавыг наян нэгэн зоосоор шахаж хөнөөх үeд манж, хятад нийлсэн яргачид ингэж олноороо араалдаж байсан болов уу. Монголын цагдаа ёстой арчаагаа алдаж байна даа. Ганц иргэнийг гавлаад авч явахын тулд найм eсүүлээ яг л цөөвөр чоно шиг араалдаад, тал талаас нь зулгааж хэмлээд... Бөөсөнд хутга... Жинхэнэ цагдаа бол найм eсөн гэмт этгээдийн дунд гав ганцаараа эргэлдээд бүгдийг нь нам болгодог. Харин манайд бол эсрэгээрээ. Тэгээд ганц хүнийг гавлахын тулд ямар их сүр бадруулна вэ? Ёстой өрөвдмөөр сүгнүүд юм. Энэ гавлуулж байгаа хүн нь тэгээд яахаа алдсан алуурчин, хулгайч, дээрэмчин биш, eрдөө л эрхээ хамгаалаад тэмцсэн хүн. Энэ цагдаа нарт eрөөсөө гавлах хүн олдохгүй маш хэцүү байгаа юм байна. Чухамдаа хийх ажил олдохгүй, олигтойхон луугар гэмт хэрэгтнүүд гарт нь өртөхгүй маш ихээр тарчилж байгаа бололтой. Ширүүхэн үлээхэд саваад уначихмаар найгаа алдсан хэдэн архичин л эд нарын гарт өртдөг. Гэвч иймэрхүү нөхдийг баривчлах ямар ч ашиггүй болсон тул цаадуул нь газар сайгүй л мал шиг бэлчиж явдаг. Одоо тэгэхээр яах ёстой вэ? Нэгэнт л гэмт хэрэгтнүүд дутмаг байгаа юм бол шоргоолж шиг олуулаа болчихоод байгаа энэ олон хогийн цагдаа нарыг тавин хувь цомхотгох ёстой. Тэгэхгүй бол Монголд ажилгүй цагдаа нар тоймоо алдлаа. Төрийн хувцас формонд хичнээн их мөнгө зарлагддаг гэж бодно. Төсвөөс эд нарын сул шахуу цалинд хичнээн их мөнгө урсдаг гэж бодно...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ