Site icon POLITIC MONGOLIA

ҮХНӨ-өөр ТӨРИЙН СҮЛДИЙГ шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх асуудлаар өнөөдөр улс төрийн намууд нэгдэж, Тунхаг бичиг гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл, уг тунхаг бичгийн төсөлд үндсэн 4 агуулга тусгасан. Тодруулбал,

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх үндсэн агуулгууд уг Тунхаг бичигт тусгагдахаас гадна өөр нэг сонирхолтой агуулга тусгагдаад байгаа нь ТӨРИЙН СҮЛДИЙГ төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх асуудал юм.

Сонирхуулахад, Монгол Улсын Төрийн сүлд нь 1992 онд үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас хойш хэрэглэгдэж эхэлсэн Монгол Улсын бэлгэ тэмдэг юм. Сүлдний эх загварыг урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, яруу найрагч Цэвээндоржийн Ойдов зохиосон юм.

Exit mobile version