Пүрэв, 3 сар 28, 2024
-3.9 C
Ulaanbaatar

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр болов

Улс төрийн намууд өнөөдөр /2022.06.09/ Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал гаргаж, улс төрийн “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Парламентад суудалтай гурван нам, бусад 21 намын төлөөлөл уг “тунхаг бичиг”-т гарын үсэг зурж, нэмэлт өөрчлөлтөд санал нэгдлээ. Улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлээд хагас жил болж байна. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 11-ээс хойш улс төрийн намуудын төлөөлөл 7-8 удаа уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудалд санал солилцож, саналуудаа нэгтгэсэн. Зарим улс төрийн нам жагсаал цуглаан зохион байгуулж, тодорхой санал гаргасан юм. Үүнтэй холбогдуулж, төрийн байгуулалтын байнгын хороо асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын даргын захирамжийн хүрээнд хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулж, өнөөдөр улс төрийн намууд “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурж байгаа юм. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг байх ёстой. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол иргэдийн дэмжлэгийн үндсэн дээр хийгдэнэ. Улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярихдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийг ягштал мөрдөж, хэрэгжүүлж ажиллана гэдэгт санал нэгдсэн. Ингээд парламентад суудалтай АН, ХҮН намын төлөөлөл нэмэлт, өөрчлөлтөд оролцож, хамтарч ажиллахаар боллоо” гэв. АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат “Улс төрийн намууд чухал үйл явдалд оролцсон өдөр боллоо. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тоон судалгаанд үндэслэсэн мэдээлэл хийлээ. 1992 онд Ардчилсан Үндсэн хуулийг батлаад 30-аад жил болж байна. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт бол 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үргэлжлэл юм. АН бол парламентыг төгөлдөржүүлэх чиглэлд ямагт хамт байдаг. Иймд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажилд ард түмний төлөөллийн хувьд идэвхтэй оролцох болно. МАН бол Ази дахь улс төрийн ууган хүчин. Үндсэн хуулийн босгыг давах боломж бүхий 62 гишүүнтэй учраас бид дэмжиж байгаа.Хүн намын дарга, УИХ-ын гишүүн Д.Доржханд “Парламентад суудалтай болон суудалгүй намын төлөөлөл 2022 он гараад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Өөрчлөхийн тулд дэмжсэн 57 кноп шаардлагатай. Үүнийг төрийн эрх барьж байгаа олонхийн бүлэг шийдэх боломжтой. Иймээс ард иргэдтэй жагсаал хийж, тодорхой шаардлага тавьсан. Нийт 200 мянган иргэнтэй нүүр тулж уулзсан. Иргэд дэмжиж байна. Иргэдээс санал авах ажлыг 21 аймаг, дүүрэгт үргэлжлүүлээд хийж байна. Залуучууд нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа. Парламент мөн хэлэлцэхээр болж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийснээр сонгуулийн тогтолцоог өөрчилж, залуус эх орондоо ажилтай, орлоготой амьдрах нөхцөл бүрдэнэ. Мөн МАН хүний эрхийг дээдлэх заалтууд тусгах санал оруулж байна. Үүнийг дэмжиж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ