Даваа, 5 сар 19, 2025
8 C
Ulaanbaatar

А.Янжингаанжид: Т.Ганболдын устгуулсан гэрлэлтийн гэрчилгээг шүүхээс хүчин төгөлдөр үлдээлээ

Алтан Дорнод Монгол ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд болон түүний эхнэр А.Янжингаанжид нарын шүүх хурал өнөөдөр боллоо. Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс Т.Ганболдын устгуулсан гэх гэрлэлтийн гэрчилгээг шүүхээс хүчин төгөлдөр гэж үлдээлээ. 

Тэрбээр энэ талаар "Бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр яллаа. Т.Ганболдын Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын байцаагчаар устгуулсан гэрлэлтийн гэрчилгээг шүүхээс хүчин төгөлдөр үлдээлээ. Одоо Ганболдод Дээд шүүх дээр давж заалдах 28 хоног бий. Ичих булчирхайгүй юм чинь давж заалдах л биз. Хамаагүй ээ. Монголын шүүх шударга ажилладаг гэдгийг харлаа.

Хэрвээ бүх юм нь ойлгомжтой бол Дээд шүүх бүр хэлэлцэлгүй, өнөөдрийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээдэг аж. 

Гэхдээ энэ бол Ганболдын өдөөсөн хэргийн дөнгөж нэг хэрэг нь. Үүнээс гадна гарын үсгийг минь дуурайлгаж зурж нотариаттай нийлж миний өмчийг хулгайлсан эрүүгийн хэрэг, гэрлэлтийн баталгаагаа албан ёсоор салгаж үр хүүхдүүдээ өөр дээрээ авах иргэний хэргийн шүүх хурлууд давхар явж байгаа. 3-аас 1-т нь л хагас дутуу яллаа гэсэн үг. Зарим нэг хүнийг бодвол надад нас байна, цаг байна. Дуустал нь шантрахгүй явнаа. 

Энэ хүн эр хүн шиг байсан бол бусад гэр бүлийн адил гэрлэлтээ салгах нэг л Иргэний хэргийн шүүх хурал явах байсан атал миний өмчийг хулгайлж, УБЕГ-т авлига өгч өөр Эрүү болон Захиргааны шүүхийн хэргүүдийг эхлүүлсэн билээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Шившигээ таримаар байгаа бол одоо яалтай.

Бусад эмэгтэйчүүдэд сургамж болог гэж бодож он цаг, шүүх хуулийн процедурыг бичээд байгаа юм шүү. Зөвөөр ойлгоорой эрчүүдээ. Эм хүн эм хүндээ маш их хайртай байж болдог байгаа шүү. Дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа" гэлээ. 

7 COMMENTS

  1. Wow, superb weblog format! How lengthy have
    you ever been running a blog for? you made running a blog look
    easy. The whole look of your website is fantastic, as well as the content material!
    You can see similar here dobry sklep

  2. Hello! Do you know if they make any plugins to help with SEO?

    I'm trying to get my website to rank for some targeted keywords
    but I'm not seeing very good gains. If you know of
    any please share. Many thanks! You can read similar text here: Hitman.agency

  3. Wow, marvelous blog format! How lengthy have you been blogging for?

    you made running a blog glance easy. The overall look of your website
    is excellent, let alone the content! I saw similar here prev next and those was
    wrote by Parthenia64.

  4. Wow, marvelous weblog structure! How long have you been running a blog for?
    you make blogging glance easy. The whole glance of your web site is magnificent,
    let alone the content! You can see similar here prev next and those was wrote by Alyson08.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ