Бямба, 4 сар 20, 2024
4.1 C
Ulaanbaatar

Муухай Монгол зан

Түвшинбаярын шүүх хурал болж хүн болгон түүнийг адалж бна. Найдлага алдадгүй Найдангийн Түвшинбаяр гээд амтай болгон магтан дуулж, албаны улс бүр саймширч бсан цаг саяхан. Сайн сайхан явахад нь тэнгэрт тултал магтаж, саар муу болбол газарт ортол нь дэвсэлдэг муухай Монгол зан түүнийг хэрэгтэний сандалд суулгаж, шоронгийн хаалга татуулах нь.Бэлтгэл сургуулиа хйгээд, ард олноо баясгаад явж бсан түүнийг албан тушаалд аваачиж, сонгуульд нэр дэвшүүлж, Чингис хааны одон хүртээж, Олимпын хорооны Ерөнхийлөгч болгож, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөхөд хүртэл өргөмжилж, тв шоуны хөтлөгч хүртэл болгож бэлтгэлийг нь тасалдуулж, найзаас нь холдуулсан хүмүүс бол улс төрчид. Их амжилтын эзэн маань уг нь энгийн даруу нэгэн байсан нь тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлага, нэвтрүүлгээс мэдэгддэг. Олоон жилийн өмнө өвлийн нэгэн шөнө дүү маань Хурд хорооллын гадаа машинаа хучих гээд зогсож байхад Флэкс жиймээс гарч ирсэн залуу "Туслах уу хө" гээд хучилцаж өгсөн нь Түвшинбаяр аварга байсан гэж дуулаад ямар энгийн даруухан эвдрээгүй залуу вэ гэж бодож байлаа. Ийм л даруу залууг элдэв цол гуншин, албан тушаал өгч эвдэж, тэнгэрийн амьтан болгож хөөргөчихөөд хэрэгтэний сандалд суухад нь одоо харин зайгаа барьцгааж бна. Гэтэл Япончууд яаж бна. сумо бөхийн ноён оргил, бүх цаг үеийн хамгийн олон түрүүлсэн амжилтын эзэн Хакухо Их аваргыг зодог тайлангуут нь угтагч хаалгач, тасалбар шалгагч хийлгэж хөрсөн дээр буулгаж байна шүү дээ.Ийм л их ялгаа бгаа юм даа муухай монгол занд.

2 COMMENTS

  1. Your article gave me a lot of inspiration, I hope you can explain your point of view in more detail, because I have some doubts, thank you.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ