"Хөвсгөл гурил тэжээл" ХХК-ийн зооринд 15 жил хадгалсан 100 гаруй тонн гурилыг энгийн гурилтай хольж, иргэдийн хоол хүнс, талх, нарийн боов хийхэд ашигласан байж болзошгүй байна. Аймгийн мэргэжлийн байгууллагуудад удаа дараа хандсан ч гурилыг зохих ёсоор устгалд оруулахгүй байсаар ашиглалтаас гарсан 100 гаруй тонн гурилаас 50 тонн хүрэхгүй гурил үлджээ. Тухайн үйлдвэрийн зооринд I,II-р гурилыг задалж дээдийн дээд болгодог Хятад шошготой химийн бодис мөн илэрсэн гэх. Улмаар муудсан гурил болон хятад шошготой бодисыг шинжлүүлэхээр хот руу илгээжээ.
Эх сурвалж: IVOICE.MN

Reading your article helped me a lot and I agree with you. But I still have some doubts, can you clarify for me? I'll keep an eye out for your answers.