Ням, 4 сар 21, 2024
6.1 C
Ulaanbaatar

Хотын орлогч Р.Дагвын том хүүгээ өндөр сэнтийд залсан шуугиан дарагдаагүй байхад ашиг сонирхлын зөрчилтэй Д.Өгөөмөр хүүгээ нийслэлд шахав

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын Цахим хөгжил, хууль эрхзүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва төрийн албанд ажилласан туршлагагүй том хүү Д.Дөлгөөнийгөө Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар хууль бусаар томилуулсан нь “баригдаж” хэсэгтээ л хэвлэлийн дуулиан болоод өнгөрсөн.  Тэгвэл том хүүгийнх нь хууль бус томилгоо илчлэгдсэн ч хашраагүй бололтой, бага хүү Д.Өгөөмөрийгөө “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгжид буюу төрийн албанд ажиллуулж байгаа ажээ. Тодруулбал, түүний бага хүү Д.Өгөөмөр нь Нийслэлийн Засаг даргын шууд удирдлагад харьяалагдаж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” буюу Нийслэлийн дэд төвүүдийн төсөлд Хот төлөвлөлтийн мэргэжилтнээр ажиллаж байгаа ажээ.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” гэдэг нь Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө Оруулалтын банк, Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын шууд удирдлага дор хэрэгжиж буй том төсөл. Тухайлбал, энэ төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Толгойт, Шархад гэсэн зургаан дэд төвийн барьж, байгуулж байгаа. Тус хөтөлбөр III  шаттай хэрэгжиж байгаагаас I шатанд 106.1 сая ам.доллар, II шатанд 121.1 сая ам.доллар зарцуулаад байгаа гэхээр хэр том төсөл болохыг нь тайлбарлах илүүц биз. Тиймдээ ч Хотын дарга Д.Сумъяабазар өдөр тутам шахуу энэ төслийг ярьж яваа. Товчхондоо, Хотын орлогч Р.Дагвын бага хүү Д.Өгөөмөрийн томилогдсон Хот төлөвлөлтийн мэргэжилтэн гэдэг “жижигхэн” албан тушаал биш гэдэг нь эндээс харагдана.

        Хамгийн ноцтой нь, Хотын орлогч Р.Дагвын хүү Д.Өгөөмөр нь “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-т Хот төлөвлөлтийн мэргэжилтнээр ажилладаг мөртлөө “Бодь пропертийз” ХХК-д Хот төлөвлөгчийн албан тушаалд давхар ажилладаг ажээ. Гэтэл “Бодь пропертийз” ХХК нь Д.Өгөөмөрийн ажилладаг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хэд хэдэн тендерт шалгарч, тэрбумаар тоологдох санхүүжилт авсан баримт байна. Тодруулбал, “Бодь пропертийз” ХХК нь “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-өөс зарласан Сэлбэ дэд төвийн үеийн далан дагуух тохижилтын ажил гүйцэтгэх 2.3 тэрбум төгрөгийн тендерт шалгарч, гүйцэтгэлийн гэрээ байгуулжээ.

Түүнчлэн, “Бодь пропертийз” ХХК нь Баянхошуу, Дэнжийн мянга, Шархад, Дамбадаржаа дэд төвүүдийн 150-240 суудалтай Хүүхдийн цэцэрлэг, Цэцэрлэгт хүрээлэн, Олон нийтийн хөгжлийн төв, 600 хүний суудалтай Спорт цогцолборын барилга зэрэг барилга, байгууламжуудын барилга архитектор, барилга бүтээц, усан хангамж-ариутгах татуурга, Халаалт-агаар сэлгэлт, гадна дулаан, хүчит төхөөрөмж, дотор холбоо-дохиолол хамгаалалтын зураг төслийг хийж гүйцэтгэснээ албан ёсны веб хуудастаа тайлагнажээ.          Гол асуудал нь, Хотын орлогч Р.Дагвын хүү Д.Өгөөмөр нь “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” болон “Бодь пропертийз” ХХК-д давхар ажилладаг нь асан том ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Д.Өгөөмөр нь өөрийн ажилладаг “Бодь пропертийз” ХХК болон “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хооронд зуучлагч хийж, зураг төсөл, тохижилтын ажлын тохижилтын тендерт шалгаруулалтад нь мэдээллээр хангаж оролцсон байж болзошгүй хардлага байгаа юм. Товчхондоо, тендер зарлагчид ажиллаж байгаа хүн тендерт оролцогчид давхар ажиллах нь яаж ч харсан ашиг сонирхлын зөрчил гэж харагдаж байгаа юм.  Сонирхуулахад, Хотын орлогч Р.Дагвын бага хүү Д.Өгөөмөр нь Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн бөгөөд СХД-ийн НАМЗХ болон Нийслэлийн НАМЗХ-ны дэд тэргүүнээр ажилладаг ажээ. Тэгвэл Нийслэлийн НАМЗХ-ын тэргүүнээр Хотын дарга Д.Сумъяабазарын баз Г.Төгөлдөр ажилладаг билээ. Бид дараагийн дугаартаа Хотын орлогч Р.Дагвын хууль бус томилгоо, тендертэй холбоотой баримтуудыг дэлгэрүүлэн хүргэх болно. 

Үргэлжлэл бий...

2 COMMENTS

  1. Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?

  2. Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ