Site icon POLITIC MONGOLIA

Б.Амаржаргал: Азтан болоод “Сорхун” эх нярайн сувилахуйн төвд хэвтэж, асруулж сувилуулсан даа үнэхээр сэтгэл хангалуун байна

“Сорхун” эх нярайн сувилахуйн төв 3 хүү 1 охины ээж Амаржаргал 5 хүүгийн ээж болоод буй Бадмаанямбуу нарыгаа сувилахуйн төвөөр үйлчлүүлэн нялхарсан биеэ тэнхрүүлэн алжаал ядаргаагаа тайлуулах эрхийн бичгийг гардуулж баяр дээр нь баяр нэмсэн билээ. Эрхийн бичгийн эзэн болсон Бямбадоржын Амаржаргал нь Архангай аймгийн Жаргалант сумаас хотод амаржихаар ирсэн. Малчны хотондоо тэрээр гал голомт залгах 4 хүүг төрүүлсэн дархан бэр. Тэрээр сая амаржих даа хөлөө хучуулах хөөрхөн охинтой болсон. Манай сувилахуйн төвөөр үйлчлүүлж буй Б.Амаржаргалаас сэтгэгдлийг нь сонссон юм:

-Зурагтаар сувилал гэж гарах болгонд нь сувилалд хэвтэж үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Цаг зав хомс, ажил ихтэй байдаг учир ер нь л амждаггүй байсан. Бодоод байдаг, яг зориглоод сувилалд явж чаддагүй. Харин төрсний дараа танай сувилалд хэвтэх эрхийн бичгээр шагнуулсан даа их баярласан. Төрсний дараах эх нярайн сувилал байдаг гэж төсөөлж байгаагүй. Үнэхээр буянтай, сайхан үйлчилгээ үзүүлдэг газар юм байна. Бүр азтан болоод ийм сайхан сувилалд хэвтэж, асруулж сувилуулсан даа үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Харилцаа хандлага, орчин нөхцөл, үйлчилгээ гээд бүгд л зүүд юм шиг санагдсан. Амьдрал даа үзсэн сайхан дурсамж, сайн туршлага маань боллоо. Ойр тойрны найз нөхөд, хамаатан садан даа энэ сайхан газрын талаар хэлнээ. Охинтой болох мөрөөдөл, сувилалд хэвтэх мөрөөдөл минь биеллээ. Энэ жил хүсэл биелсэн сайхан жил болж өнгөрч байна. Баярлалаа, та бүхэнд гэсэн юм.

Exit mobile version