Мягмар, 11 сар 28, 2023
-16.9 C
Ulaanbaatar

Газар шорооны ажлууд дайн болоод түр завсарласан аятай хөглөрсөн байдгийг өөрчилмөөр байна

Хүмүүс ажилтай, хот нүргээнтэй, энд тэндгүй зам барилга засвар хийгдэн оволзож, өөрөөр хэлбэл амьдрал буцлаад сайхан л байна. Барилгууд энд тэнд баригдаад л. Зам талбайг гэнэт хааж засвралаад л. Ёо ёо энэ  их ажил хэзээ дуусч чих амрах юм. Ер нь манай орны бүтээн байгуулалт жилээс жилд улам л өсөн нэмэгдэнэ үү гэхээс хөгшин Европ шиг хамаг замаа тавиад, байшингаа барьж дуусталаа өдий биз.
Жил жилийн зуны дэлгэр сайхан цагтай давхцан түгжрэл, хаалт, толгой руу машин цөм цохин орж ирдэг барилгын төмөр бэхэлгээнүүд сэлттэй эвлэрэн амьдрах болж байна. Эхэлж орон сууцанд орогсод дараагийн ээлжинд босох учиртай барилгын дутуу орхисон хана туурган дундуур хэдэн ч жил бүдчин алхах юм билээ.
Наад ажлаа боль, бид ая тухтай амьдармаар байна гэлтэй биш. Ажил амьдрал хоёр нь  аль алиндаа түвэг учруулах ёсгүй. Энийг бүр концерт найруулах лугаа урлагийн хэмжээнд зохицуулдаг олон арга туршлага бий. Аливаа ажлыг нэн таатай, аз  жаргалтай хэлбэрээр өрнүүлэх нь цалинтай эн зэрэгцэхүйц чухал байдаг. Гэтэл энэ гадаа өрнөж байгаа зуны бүх л ажлууд ял эдэлж байгаа ч юм шиг, дайн болоод түр завсарласан аятай хөглөрүүлж орхидгийг өөрчилмөөр байна.

1 COMMENT

  1. Reading your article helped me a lot and I agree with you. But I still have some doubts, can you clarify for me? I'll keep an eye out for your answers.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ