Баасан, 3 сар 29, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Иргэнээс 1,7 тэрбум төгрөг дарамталж авсан ЦАГДААГИЙН ХУРАНДАА нарыг энэ сарын 20-нд шүүнэ

Одоогоос хоёр жилийн өмнө цагдаагийн хурандаа нар бүлэглэн дарамталж, 30 байр 3 хаус өгөхийг шаардаж, дарамталж байна гэсэн мэдээллийг хийсэн Бавгар ХХК-ний Х.Оюун гэх бүсгүй олны анхааралд хүрч байв.Тэрээр цагдаагийн алба хаагчдын орон сууцыг барих төсөл хэрэгжүүлж эхэлснээр хэрэгт холбогдоод буй цагдаагийн хурандаа нартай эхэлсэн ч улмаар дарамтад өртөж олон тэрбум төгрөгийн хохирол амссан байдаг. Бусдыг дарамталж, хясан боогдуулах замаар 1,7 тэрбум завшсан нь АТГ-ын мөрдлөгөөр тогтоогдсон цагдаагийн хурандаа нарт холбогдох авилга албан тушаалын хэргийг энэ сарын 20-ний өдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэхээр тов зарлагджээ.

Тодруулбал, 2015 оноос эхлэн Бавгар ХХК нь цагдаагийн алба хаагчдын орон сууцыг барьж эхэлсэн. Түүнээс хойш Цагдаагийн Ерөнхий газа
заасан үүргээ хүлээлгүй заасан хугацаанд мөнгөө шилжүүлээгүйн улмаас барилгын ажил саатаж үүн дээр үндэслэн дарамтад гэр бүлээрээ өртөж байсан.
2020 оны Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын хэлтсийн дарга, орон сууц барих ажлын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр болон одоогийн Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд нар тухайн эмэгтэй удаа дараа дарамталж байсан гэдэг. Цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нь тус барилгын ажлыг гүйцэтгэж байгаа Бавгар ХХК-аас арматур төмөр нийлүүлнэ хэмээн 2020 онд тэрбум төгрөг авч залилсан мэдээлэл нь ил болж тухайн үедээ ажлаасаа чөлөөлөгдөж байв.
Харин ажлаас халагдаад өнгөрөх нь учир дутагдалтай буюу Бавгар ХХК-ны хувьд дампуурах эрсдэл үүссэн байсан тул тухайн үеийн Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод хандан өргөдөл гаргаж, шийдэгдээгүй. Тэр ч бүү хэл одоогийн Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд өргөдөл гаргаж, шалгаж байгууллага хохиролгүй болгохыг иргэнийг утсаар дарамталж байсан нь бичлэгээр нотлох баримт болон үлдсэн байдаг.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд тухайн үедээ хурандаа Б.Цогтбаяртай үгсэн хуйвалдаж Бавгар ХХК-г 2020 онд 1 тэрбум, үүнээс өмнө барилгын ажил хийгдэж байх үед 700 сая төгрөг авч компанийг дампууруулах эрсдэл хүргэж, цагдаагийн хаагчдын барилгын ажлыг ашиглалтад оруулах ажлыг хойшлуулахад хүргэсэн гэх.
2020 онд Бавгар ХХК-ний захирал эмэгтэйг мэдээлэл хийснээс нь хойш удаа дараа гэр бүлийн гишүүдтэй хамт дарамталж, энгийн нэгэн цагдаагийн алба хаагч нар байнгын дагадаг байсан аж. Мөн ЦЕГ-ын дарга Ж.Болд дотооддоо шалгаад тэрбум төгрөг залилсан цагдаагийн
Б.Цогтбаярыг гэм бурууг нь Дотоод хяналтаараа бүтэн жил шалгаад тогтоогоогүй.
Цагдаа дотроо цагдаагийн хурандаа нараа шалгасан ч хэрэг илэрч байгаагүйн олон жишээний адил дарагдаад өнгөрсөн. Улмаар Бавгар компанийн зүгээс тус хэргийг шалгаад мөнгө идсэнг илрүүлж чадаагүй хурандаа Ж.Болдыг 1 тэрбум 700 сая төгрөг идсэн хурандаа Б.Цогтбаяр нарыг хандан шалгуулснаар ийнхүү шүүхийн шатанд шийдэгдэхээр болсон байна.
Бид үргэлжлүүлэн одоогийн цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд энэ хэрэгт хамааралтай болохыг нотлох баримтаар дэлгэх болно. Мэргэжлийн хяналт шалгалтаар тогтоогдоогүй болохын учир компаниас идсэн 1,7 тэрбум төгрөгийн хэн хэн гэдэг цагдаагийн дарга нар авсан болохыг нийтэлнэ.
Үргэлжлэл бий…

1 COMMENT

  1. Reading your article has greatly helped me, and I agree with you. But I still have some questions. Can you help me? I will pay attention to your answer. thank you.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ