Бямба, 4 сар 20, 2024
4.1 C
Ulaanbaatar

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан 20 гаруй мянган ам.доллароор эрлийз адуу авсан гэнэ үү?

Улс төр төдийгүй УИХ-ын залуу гишүүд дундаас шинэ үеийн уяачид төрөн гарах болжээ. Тэдний дунд нэгэн содон нэр явах болсон нь өнөөгийн УИХ-ын дарга Т.Аюурсайхан юм. Тэрбээр өөрийгөө морь малнаас хол хотын унаган хүүхэд гэдэг  ч сүүлийн хэдэн жил хурдан моринд багагүй мөнгө хаях болсон талаар улс төрийн хүрээнд яригдах болсон. Тэгвэл түүнийг хурдан удмын эрлийз адуунд ам.долларыг хэдэн арван мянгаар нь зарцуулах болсныг улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн Сүхбаатарын талбай дээр зарлав. Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос өнөөдөр төрийн наадамд эрлийз морьд уралдуулахыг эсэргүүцэж, морьдыг үүлдэрлэг байдлаар ялгахыг шаардан жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр тод манлай уяач Ц.Дуламсүрэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг төрийн наадамд эрлийз адуу уралдуулдаг гал тэргүүлдэг болохыг хэлсэн. Мөн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан хурдан моринд орсон бөгөөд 20 мянган ам.доллароор эрлийз адуу худалдаж авсан талаар сонирхуулав. Тэрбээр үргэлжлүүлэн АПУ компанийн захирал П.Батсайхан тэрбум гаруй төгрөгөөр цэвэр эрлийз адуу авч, наадамд түрүүлүүлэхдээ нисэх онгоцоор дагасан зэргээр монгол наадам түмний наадам бус бэл бэлчинтэй улсуудын зиндаархал болсныг шүүмжилсэн юм. Ц.Дуламсүрэн тэргүүтэй тус холбооныхны зүгээс баяр наадмын тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа аж.        

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ