Site icon POLITIC MONGOLIA

Хятад руу мах экспортолдог 31 ААН-ийг танилцуулах даа эрхээ цуцлуулсан Монголын 5 компанийг дурджээ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, МХЕГ-ын дарга Баасандорж, Шадар сайд С.Амарсайхан нар хятад руу мах экспортлох зөвшөөрөлтэй 31 ААН-ийн нэрсийн жагсаалтыг танилцуулахдаа аль 2018 онд эрхээ цуцлуулсан 5 монгол компанийг оруулж танилцуулжээ. Албан тушаалтнуудын мэдээлэл бүр 4 жилээр хоцорч явдаг бололтой. Энэ талаар нэгэн сэтгүүлч "Яамны сайтад тавигдсан хуучирсан мэдээг нь шинэчлэгдсэн байх гэж санаад өчигдөр Төрийн ордонд хийсэн мэдээллийн үеэр бүр зорьж асуухад нэг цаас хараад дуржигнатал уншаад байсан!!!" гэсэн юм. Төрийн ажлыг ингэж хиймээргүй байна.

Exit mobile version