Site icon POLITIC MONGOLIA

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нутгийнханаа "Бэлтэс мөрөн'-гийнхөнд барьж өгөв

Саяхан Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар ярилцлага өгөх дөө "Манай аймгийн иргэдийн хадгаламжинд их хэмжээний мөнгө байна. Ганцхан хийх бизнес олдохгүй байна' гэж ярьжээ. Тэгвэл Хөвсгөлийнхөн ч нэгхэн жилийн өмнө яг ийм яриатай, баярхуу суусан юм. Бидэнд бэлэн мөнгө байна гэсэн. Хөвсгөлийнхөн хадгаламжиндаа их мөнгөтэй байгааг мэдсэн "Бэлтэс мөрөн' компанийнхан очиж "Хөвсгөлчүүдээ та нарын мөнгийг сард 30 хувиар өсгөж өгнө' хэмээн пиардсанаар Хөвсгөлчүүд бүх мөнгөө тэдэнд өгч, нэг сарын дотор 247 тэрбм төгрөгийг "Бэлтэс мөрөн' компани дансандаа цуглуулж чадсан билээ. Өнөөдөр Бэлтэс мөрөн зугтаад алга болсон. Монголоор нэг юм болж байна. 247 тэрбумаа алдсан Хөвсгөлийн иргэд толгойтой үсээ зулгаацгааж байна. Говь-Алтайнхан минь хадгаламжиндаа байгаа мөнгөндөө хариуцлагатай хандаарай даа. Аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын чинь ам бол болохгүй зүгт хөтөлж, Бэлтэс мөрөнгийнхөнд та нарыг зааж өгч байна шүү...

Exit mobile version