Пүрэв, 4 сар 25, 2024
4.1 C
Ulaanbaatar

"Чингэлэг тээвэр"-ийн хэргээр Хятадуудтай нийлж авлигын хэрэг хийсэн байж болзошгүй манай хоёр сайд

"Чингэлэг тээвэр"-ийн улмаас БНХАУ-д албан тушаалтнуудаа баривчилсан авилгын хэрэгт манай хоёр сайд нэр холбогдсон гэх мэдээлэл байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/

-ТЭД БНХАУ-ЫН ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ҮГСЭН ТОХИРОЛЦОЖ, "ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР" ГЭГЧИЙГ САНААЧИЛЖ, НҮҮРСНИЙ ТЭЭВРЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ АШИГ ОЛСОН УУ?

Тэгвэл урд хөршид "Чингэлэг тээвэр"-ийн хэргээр саатуулагдаад буй Өвөрмонголын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд захирал Ван Бин, Боомтын захиргааны дарга Го Ган, Эрээн хотын төмөр замын дарга Ли Бөү мөн тус хотын Гаалийн дарга, Кос ко компанийн Азийн бүс нутаг хариуцсан захирал зэрэг арав гаруй өндөр албан тушаалтантай манай улсын хэд, хэдэн албан тушаалтан холбоотой, дээрх хэргийг үгсэн хувилдаж, үйлдсэн байж болзошгүй байгаа аж.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур Үндэсний тээврийн корпорацийн ТУЗ-ын гишүүн И.Шатархүү Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Наранпүрэв нарын хүмүүс нь БНХАУ-д өндөр аваад буй чингэлэг тээврийн хэрэгт нэр холбогдсон байж болзошгүй байгаа гэнэ. 

Тодотговол, Ковид цар тахлын үед БНХАУ тухайн орон нутаг, хилийн бүсийн удирдлагууддаа өөрсдөө шийдвэр гаргах эрхийг олгосон байна. Үүнийг тус улсын боомтын удирдлагууд ашиглаж, шинэ стандарт болох "чингэлэг тээвэр" гэгчийг гаргаж, дээрх авилгын хэргийг үйлдсэн гэх. Энэ нь цаашлаад Хятад-Монголын зарим албан тушаалтнуудын хамтарсан лобби байсан байж болзошгүй гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.  Дээрх хэрэгт нэр холбогдсон байж болзошгүй Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нь Улаанбаатар төмөр замын ТУЗ-ийн гурван гишүүний нэгээр ажилладаг нэгэн бөгөөд Монголын талаас чингэлэг тээврийн асуудлыг хариуцдаг байж магадгүй гэх мэдээлэл байна.

-"ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР" НЬ НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН ҮНИЙГ ХЭД ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ-

Үндэсний тээврийн корпорацийн ТУЗ-ын гишүүн И.Шатархүү нь мөн БНХАУ-д өндрийг аваад буй чингэлэг тээврийн хэрэгт нэр холбогдсон байж магадгүй байна. Тэрбээр зам тээврийн сайд Л.Халтартай ашиг сонирхол нэг гэдэг баримт удаа дараа ил болж байсан. Тодруулбал,Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Улаанбаатар төмөр замд ажилладаг түүний эхнэр Ц.Ганзул нар нь "Илинк экспресс" тээвэр зуучийн компанийн захирал, Үндэсний тээврийн корпорацийн ТУЗ-ын гишүүн И.Шатархүүтэй "Монгол Чихэр корпораци" ХХК, “Ти Эф Ти трейд” ХХК-ийг хамтран эзэмшдэг гэх мэдээлэл opendatalab.mn сайтад бүртгэлтэй байсан.

Тэгвэл Л.Халтар сайд дээрх байдлаар өөртэйгээ нэр холбогдсон хоёр компаниа өнгөрсөн оны сүүлээр татан буулгасан байдаг юм. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/.

Түүнчлэн "Үндэсний тээврийн корпораци"-ийн ТУЗ-ын гишүүн И.Шатархүү, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Наранпүрэв нар нь БНХАУ-ын чингэлэг тээврийг хариуцан гүйцэтгэж байсан "Кос Ко" компаний удирдлагууд найз нөхдийн холбоотой байж магадгүй байгаа юм. 

Тэд энэ харилцаагаараа дамжуулан чингэлэг тээврийн үнийг нэмэх замаар ашиг олж байж магадгүй байгаа аж. Тухайлбал, хил гааль хэвийн байхад задгай тээврээр нэг ачааны машинд хоёр чингэлэг ачаа тээвэрлэдэг байсан бөгөөд нийт өртөг нь 25 сая төгрөгт багтаж манай улс руу орж ирдэг байжээ. Гэтэл чингэлэг тээвэрт шилжсэнээс хойш энэ өртөг огцом нэмэгдэж, нэг машинд нэг чингэлэг ачиж, чингэлгийн өртөг 45 сая төгрөг болгожээ.

Өөрөөр хэлбэл 25 сая төгрөгөөр Монголд ирдэг байсан ачаа 90 сая төгрөг болсон гэсэн үг юм. 

Чингэлэг тээврийн авилгын асуудал өдгөө БНХАУ-д өндрийг аваад байгаа ч манай улсад эл асуудал үүсээд байна гэдгийг өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын гишүүдээс эхлээд тээвэрчид удаа дараа хэлж, мэдээлэл хийсэн байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Төмөр зам тойрсон авилга, хээл хахууль нэг вагон тавиулахад захиалгын шагийн үнэ 500 сая төгрөгт хүрсэн” болохыг мэдэгдсэн. Харин тээвэрчид Эрээн Замын-Үүдийн боомтоор өдөрт нэвтрүүлэхээр төлөвлөсөн 50 ширхэг чингэлэг бүрээс 220 мянган төгрөг буюу өдөрт 11 сая, сард 300 сая төгрөгийг тээвэр хийлгүйгээр сул авдаг болохыг дурдаж байсан байдаг. Ямартай ч урд хөршид өндрийг аваад буй чингэлэг тээврийн авилгын хэрэгт энэ мэтээр манай улсаас нэлээд олон албан тушаалтан, эрх мэдэл бүхий хүмүүс нэр холбогдсон байж магадгүй байна.

 

Эх сурвалж: Isee.mn

1 COMMENT

  1. Wow, marvelous blog format! How long have you ever been running
    a blog for? you make blogging look easy. The overall glance
    of your site is wonderful, as well as the content material!
    You can see similar here najlepszy sklep

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ