Мягмар, 4 сар 23, 2024
11.1 C
Ulaanbaatar

Нүүрсээ авч чадахгүй авлигад нь зовж байна хэмээн Хятадууд Монгол дарга нарын эсрэг гомдол гаргажээ

Уул уурхайн болон тээврийн салбар бүхэлдээ авлигад яаж идэгдсэнийг Монголын талаас бус БНХАУ-ын талаас гарч байгаа баримтууд маш тодорхой харуулсаар байна. Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч нь мэдээж Хятад улс.  Харин тэд Монгол Улсад хөрөнгө оруулсан үр шимээ гаргах гэж Ар Монголын албан тушаалтнуудын авлига, хээл хахууль, шуналын золиос болж буйдаа бухимдаж өөрийн улсын Элчин сайдын яам болон БНХАУ-ын Амрыг сахиулах хороо буюу Авлигалтай тэмцэх газарт хандсан талаар бид мэдээлсэн билээ.Тэгвэл энэ удаад тухайн компаниудын нэр, гарын үсэг, манай улсаас авах нүүрсний хэмжээ, урьдчилан төлсөн үнийн дүн зэргийг та бүхэнд хүргэж байна. Уг бичигт Монгол Улсаас экспортлоход бэлэн болсон эрчим хүчний нүүрсний тоон мэдээг дурдсан бөгөөд нийт 2,51 сая тонн нүүрс гаргаж чадахгүй гацаад байгааг харж болно.  Үүнийхээ урьдчилгаа төлбөрт 184 сая юань төлбөр Монголын талд төлсөн байна. Энэ нь Монгол төгрөгөөр 85,3 тэрбум төгрөг болж байгаа юм.

Ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас хил гаалийн нэвтрүүлэх чадвар муудсан хэдий ч ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдээд явж болох тээврийг олон сар тодорхойгүй байдлаар зогсоож, чингэлэг тээврийг зохион байгуулах нэрийн дор асар их хэмжээний авлигал хээл хахуулийг Монгол Хятад удирдах түвшний хүмүүс зарим нэг хувийн хэвшлийн этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж зохион байгуулсан талаар гомдол гарсаар байгаа ажээ. БНХАУ-ын тал уг гомдлын дагуу шуурхай ажил зохион байгуулж нэр холбогдсон дарга нарыг яаралтай баривчлан саатуулж арга хэмжээ авч, чингэлэг тээврийг зогсоож задгай тээврийг эхлүүлээд байна. Харин Монгол Улсын талаас одоог болтол ямар нэг арга хэмжээ авахгүй өдийг хүрлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ