Баасан, 3 сар 29, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Харанхуй шөнө хар баг зүүж орон найзынхаа 20 сая төгрөгийг дээрэмдсэн байна

Гэмт этгээдүүд бүлэглэн дээрэм хийжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны тоотод 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 22.20 цагийн орчим хар бараан өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, масктай үл таних 2 этгээд дайран орж ирж тус тоотын оршин суугчид хүч хэрэглэн бэлэн 20 сая төгрөг дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ. Үүний дагуу шалгалтын ажиллагааг явуулахад хохирогчийн найз гэх “Д” гэгч 31 настай эмэгтэй, нөхөр “Я” болон бусад “З”, “А”, “Ц” нартай бүлэглэн үгсэн тохиролцож, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд болох “Д”, “Я”, “А” нарыг БЗД, ХУД-ийн нутаг дэвсгэрээс баривчилж “З”, “Ц” нарын эрэн сурвалжлан ажиллаж байна.

Иймээс иргэдэд анхааруулахад гэртээ бэлэн мөнгө их хэмжээгээр хадгалахгүй байх, их хэмжээний бэлэн мөнгөтэй байгаагаа бусдад мэдэгдэхгүй байхыг анхааруулж байна.

2 COMMENTS

  1. Wow, incredible blog format! How long have you ever been blogging for?
    you make blogging look easy. The overall glance of
    your website is great, let alone the content material!
    You can see similar here najlepszy sklep

  2. Wow, fantastic weblog format! How lengthy have you been blogging for?
    you made blogging look easy. The whole glance of your web site is excellent,
    as neatly as the content! You can see similar here sklep internetowy

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ