Пүрэв, 4 сар 25, 2024
1.1 C
Ulaanbaatar

Хөвсгөлийн иргэдийг пирамидын луйвраар сэгсрээд Канад руу зугтах гэж буй луйварчид Улаанбаатарт байна...

Бэлтэс мөрөн хэмээн өөрсдийгөө нэрлэсэн гэр бүл Хөвсгөл аймагт томоохон луйврын сүлжээг хийлээ. Бэлтэсийнхэн гэж өөрсдийгөө нэрлэсэн тэд олон шатлалт пирамидын сүлжээг утгаар нь Хөвсгөл аймагт хэрэгжүүлэв. Ард иргэд ч тэдэнд итгэж, нутаг усандаа ихэд хүндлэгдэж байлаа. Тэд та бүхэн минь л бидний амьдралыг өөд татах хүмүүс, баярлаж явдаг шүү гэх үгсийг гудамжинд явж байх даа л сонсдог болсон байв. Бараг Хөвсгөлийн иргэд Бэлтэсийнхэн явж байна гэхэд л толгойн дохин Сайн байна уу, ноёнтоон гээд өнгөрөх жишээний. Хөвсгөлийн зарим үйлчилгээний газрууд бүр үнэгүй үйлчилж, хаан шиг л хандаж байж. Цагдаа нарыг хүртэл өөрсдийн эгнээнд нэгтгэж, бизнесийнхээ нэг хэсэг болгосон байсныг иргэд, хуульчид ярьсан.

Бэлтсийнхэний түүхийг сөхвөл тэд ерөнхийдөө санхүүгийн хүмүүс. Санхүү эдийн засгийн мэдлэгтэй учир гэр бүлийн компани байгуулсан. Тодруулбал, 2012 оны гуравдугаар сарын 29-нд Бэлтэс мөрөн ХХК-г байгуулсан. Тэд хүнсний ногоо тариалах, сүү сүүн бүтээгдэхүүн борлуулах гэх мэт хууль ёсны баялаг бүтээх ажлыг эхэндээ хийж байв. Үүнийхээ хажуугаар санхүүгийн зөвлөгөө өгөх, компаниудын тайлан тооцоог гаргах гэх мэт санхүүгийн үйл ажиллагааг явуулж, Мөрөнд нэлээд томоохон байр суурь, танил талыг олж авсан юм. Үүнийг ашиглан амьдах ухааныг иргэдэд зааж, итгэл үнэмшлийг нь олов. Улмаар пирамид луйврын ажлаа эхлүүлэх суурь хөрсөө маш сайн тавьж чадсан. Үүнийхээ ашгийг хүртэж тэдний компанийн дансанд сарын дотор 227 тэрбум төгрөгийн орлого олтлоо томорсон байв. Бэлтэсийнхэн 12 үл хөдлөх хөрөнгө, 6 том оврын машин авч хөрөнгийн хэмжээ нь хэмжээлшгүй ихээр томров. Улмаар хотод 70 орчим байр, 20 машин, 10 гаруй хамгаалагч хөлслөөд нуугдаж буй сурагтай. Мөнгөө олж авах гэсэн иргэд сураг гарсан байр болгоных нь гадаа сахиж хонож байгаа гэх. Хоёр бонго дүүрэн мөнгө ачиж наашаа зугтаад, канад руу хил давах гэж байсан гээд үлгэр шиг л зүйл яригдаж байна. Олон зуун бизнес эрхлэгч, энгийн иргэд амьдралаараа тоглуулав. Нэгнээс авсан мөнгөө нөгөө дээр нэмж өгөх байдлаар санхүүгийн луйвар явагддаг, эцэстээ тэр итгэл дээр дөрөөлж их хэмжээний мөнгө аваад зугтдаг.

ТАНИЛЦ: Бэлтэсийнхэн гэгдэх гэр бүл.


Хар Дархад овогт Сандагдорж Ганбаатар нь 1964 оны 10 дугаар сарын 02-ны өдөр
Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл-7, эхнэр,
хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг Мөрөн суманд оршин суух хаягтай, Бэлтэс мөрөн
ХХК-ийн үүсгэн байгуулагч 40% хувьцаа эзэмшигч.


Шовгор овогт Рэнчин Бузмаа нь 1965 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл
аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн
хамт Хөвсгөл аймаг Мөрөн сумын …. оршин суух хаягтай, Баяннөрөөт ХХК-ийн
үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал.


Хар дархад овгийн Ганбаатарын Нямдэлгэр нь 1999 оны 02 дугаар сарын 07-ны
өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн. 22 настай, эмэгтэй. Бүрэн дунд
боловсролтой. Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Менносота их
сургуульд архитектур, дотоод засал чимэглэлийн мэргэжлээр 2017-2019 оны
хооронд суралцаж байсан бөгөөд ар гэрийн гачигдлын улмаас сургуулиа төгсөөгүй.
Ам бүл-3 нөхөр, охины хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …тоотод оршин суудаг.
“Бэлтэс мөрөн” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 50% хувьцаа эзэмшигч.


Хар дархад овгийн Ганбаатар Пүрэвсүрэн нь 1991 оны 10 дугаар сарын 24-ний
өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эхнэр 1
хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн мөрөн сумын ….тоотод оршин суух хаягтай,
тодорхой эрхэлсэн ажилгүй.


Хар дархад овгийн Ганбаатарын Нямдалай нь 1994 оны 09 дүгээр сарын 04-ний
өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нөхөр 2
хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16-р хороонд оршин суух хаягтай, тодорхой
эрхэлсэн ажилгүй.

Журвас овогт Мягмарын Ган-Очир нь 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн,
эрэгтэй бүрэн дунд боловсролтой, нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16-р
хорооны …. тоотод оршин суух хаягтай, “Нимкон” ХХК-д ажиллаж байгаа
бүртгэлтэй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ