Бямба, 4 сар 20, 2024
16.1 C
Ulaanbaatar

АН-ын энэ байр Голомт банкны барьцаанд байна

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр Ардчилсан намынхан энэ байраа Голомт банкны барьцаанд тавьж зээл аван сонгуульджээ. Ерөөсөө ардчиллынхны хувьд үе үеийн сонгуулийн үеэр намын бүтцэд байгаа ажилчдынхаа цалинг тавихад авдаг зээлийнх нь ганц барьцаа нь Төв шуудангийн урд талд байдаг энэ муу шүдэнзний хайрцаг шиг жижиг байшин л юм байна. Үүнээс өөр өмч Ардчилсан намд алга. Өнгөрсөн 30 жилд Ардчилсан намын нэрээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, цаашлаад УИХ-ын гишүүн, сайд дарга, төрийн өмчийн компанийн захиралаар ажилаж байсан Ардчиллын нэр хаягтай нөхдүүд "Ардчилсан нам' гэж энэхүү брэндийн хүчээр дээдсийн зиндаанд хүрч, үр хүүхэд, ах дүүсээ Арабын шах шиг амьдруулж, олигархууд болсноо өнөөдрийн энэ хүнд цаг үед нэг санацгаа. АН гэх брэнд, үнэт зүйлдээ ардчиллын лидерүүд та нар төмөр шиг сэтгэлээр хандсаныг түүх өнөөдөр ийм ойрхон хугацаанд гэрчилж байна. Гэтэл саахалтын зайнд харагдах МАН-ын цагаан ордонг хар даа, та нар...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ