Баасан, 12 сар 1, 2023
-16.9 C
Ulaanbaatar

“Тамгагүй төр”-ийг 180 мянгаар үзэх иргэн байхгүй болсныг "Тамгатай төр', "Херо' Баатар хоёр ойлгож хайрла...

Ард түмэнд 180 мянган төгрөг бол амьжиргаагаа залгуулах мөнгө. Анхдагч хэрэгцээ буюу хоол хүнс, орон байр, өмсөх хувцас, эрүүл мэндийн үйлчилгээгээ мөнгөгүйн улмаас авч чадахгүй байна, иргэд. Заримд нь 180 мянган төгрөг хоёр сарынх нь хүнсний мөнгө. Тамгагүй төр үзэж байхаар тал талх аваад идэх нь аминд тулсан цаг.

Энэ жүжгийг дээдэс, дээдэст ойр гар хөлүүд үзэж, бичиж, шагширч байгаа байх. Тэд ард түмэн биш л дээ, тэд 30 гэр бүлийн ханлиг хүрээний албатууд. “Тамгагүй төр”-өөр нийгэмд “юм” хэлэх гэсэн бол тал талхных нь үнээр тасалбараа зармой...

Хосоороо үзлээ гэхэд идэж, уух юмтайгаа нийлээд 400 мянган төгрөг. Дундаж цалинтай хүний гар дээр ирэх нэг удаагийн цалин бараг хүрэхгүй шахам. Бодит байдал ийм байна.

“Тамгагүй төр”-ийг 180 мянгаар үзэх иргэн байхгүй болсныг Тамгатай төр, Херо Баатар хоёр ойлгож хайрла…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ