Site icon POLITIC MONGOLIA

Ирэх 5 жилд Ханбогд хот болно

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2040 он хүртэл 50 сая ам долларыг Оюу Толгой компани хөрөнгө оруулахаар боллоо.

"Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр боловсруулсан төлөвлөгөөний дагуу тус сумыг 2040 он гэхэд “Ухаалаг загвар сум” болгон хөгжүүлэхээр зорьж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцолсон.

Мөн тэрбээр, “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудыг улсын чанартай хот болгон хөгжүүлэх томоохон зорилт дэвшүүлсэн. Энэ ажлыг эхлүүлж Ханбогд суманд “Оюу Толгой” төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Ханбогдыг орчин үеийн хот болгон хөгжүүлснээр нутгийн иргэд төдийгүй Оюу Толгой болон Тавантолгой төслийн ажилтан албан хаагчид, гэр бүлтэйгээ хамт эрүүл аюулгүй шинэ хотод амьдрах таатай боломж бүрдэж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, таталцлын шинэ соронзон орныг үүсгэх боломж бүрдэх юм. Дэлхий даяар сорилттой энэ цаг үед Эрдэнэт, Оюу Толгой, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон ордуудаа түшиглэсэн аж ахуйн нэгжүүд тэр дундаа уурхайчин та бүхэн эх орондоо түүхэн хувь нэмэр оруулсаар байгаад Монгол Улсын нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

 

Exit mobile version