Пүрэв, 4 сар 25, 2024
1.1 C
Ulaanbaatar

Америкт 18 хүүхдийг өнөөдөр сургууль дээр нь буудаж хөнөөжээ. Монголд бидний хүүхдийг сургууль дээр нь хэн хамгаалдаг вэ?

Мягмар гарагт АНУ-ын Техас мужийн бага сургуульд зэвсэгт этгээд халдлага үйлдэх үеэр 18 сурагч, 3 багш алагджээ.

Бараг 10 жилийн өмнө Коннектикут мужийн Сэнди Хүкт гарсан аллагаас хойш АНУ-ын бага сургуулиудад ийм олон хохирогчтой зэвсэгт халдлага гараагүй байсан юм.

Техас мужийн Увальд хотын Робб бага сургуульд аллага үйлдсэн этгээд нь 18 настай залуу байсан ба хэргийн газарт цагдаа нарт буудуулж алагдсан байна.

Уг этгээд нь Сан Антонио хотоос баруун зүгт 135 км зайтай амьдардаг нэгэн байжээ. Одоогоор аллагыг ямар зорилгоор үйлдсэн нь тодорхойгүй байна.

Робб бага сургууль нь 2-оос 4 дүгээр ангийн 600 орчим сурагчтай үйл ажиллагаа явуулдгийг орон нутгийн цагдаагийн байгууллага мэдээлжээ. Одоогоор хохирогчдын насны талаар мэдээлэл өгөөгүй байна.

Техаст гарсан аллагын талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд дуулгасан тухай Цагаан ордноос мэдээлжээ.

Ерөнхийлөгч Байден энэхүү эмгэнэлт явдлын талаар Зүүн Азийн орнуудад хийсэн таван өдрийн айлчлалаасаа буцах замд нисэх онгоцонд сонссон байна.

Тэрбээр Цагаан ордонд ирмэгцээ энэ талаар мэдэгдэл хийхээр болжээ.

Галт зэвсгийн хэрэглээ, галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг Америкийн нийгмийн хамгийн эмзэг сэдвүүдийн нэг юм. Хоёр долоо хоног орчмын өмнө Нью-Йорк мужийн Бафалло хот дахь супермаркетад нэг этгээд африк гаралтай 10 хүний амийг хөнөөсөн хэрэг гарч байв. Үүнийг арьс өнгөөр ялгаварлах үзэлтэн үзэн ядалтын шалтгаанаар үйлдсэн болохыг албаныхан мэдэгдсэн юм.

Өчигдөр аллага гарсан Увальд хот нь 16,000 орчим оршин суугчтай, Мексикийн хилээс 120 км зайтай оршдог суурин юм байна.

1 COMMENT

  1. Wow, fantastic weblog structure! How long have you been blogging for?
    you made running a blog glance easy. The total look of your
    site is excellent, as neatly as the content!
    You can see similar here sklep online

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ