Учир нь Хятад хилээ хааж байгаа ганцхан шалтгаан байгаа. Тэр нь ковид илрэх л юм бол. Манай монголчуудын байж байгаа царай, шинжилгээ авч байгаа байдал бүгд хуурамч. Өнөө маргаашдаа хятад руу нүүрс гарна. Нөгөөдөр хятадын талын шинжилгээнээс монголын жолоочдоос ковид илэрнэ. Тэгээд хилээ буцаагаад хаана. Ингээд нүүрсний уртын тээвэр, мөн богинын тээвэр бүгд зогсоно. Үүнд Хятадыг ч буруутгах хэрэггүй, Монголын Засгийн газар, нэр бүхий сайд дарга нарыг буруутгах бүр ч хэрэггүй. Нүүрс тээвэрт оролцож буй жолооч нарын хувийн сахилга бат, эх оронч сэтгэлгээ, амиа бодохгүй байх зан чанараас л Хятадын хил нээлттэй байх уу, хаалттай байх уу гэдэг зүйл ганцхан шалтгаална.

