Site icon POLITIC MONGOLIA

Согтуугаар жолоо барьсан хүн бүрийг заавал шоронд хорьдог байя

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн онд 383 хүн амь насаа алджээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 709 хүн нас барж, 9134 хүн гэмтсэн юм. Уг үйлдэгдсэн хэргүүдийн ихэнх хувийг согтуу жолоочид эзэлж байгаа юм. Өдгөө нэг шөнийн дотор л 200-300 согтуу жолооч Тээврийн цагдаагийн албанд саатуулагдаж байна. Тэгвэл цагдаад баригдахгүй өнгөрч буй хэдэн согтуу жолооч байгааг бид хэлж мэдэхгүй. Эдгээр жолоочид хүний алтан амийг хөнөөж, өөрийнхөө болон бусдын амьдралыг там болгож байна. Тиймээс согтуугаар жолоо барьсан хүн бүрийг заавал шоронд хорьдог байя. Өөр арга үлдсэнгүй...

Exit mobile version