Site icon POLITIC MONGOLIA

Энэ жилийн наадмаар Өвөрмонгол, Тува, Халимагийн бөхчүүдээс Улсын начин төрүүлэхээр манай том цолтнууд хор найруулж эхэлжээ

Үндэсний бөхийн том цолтнуудын дунд найрааны шинэ хувилбар яригдаж эхэлсэн сурагтай. Ардын хувьсгалын 100 жилийн ойд ихэд ач холбогдол өгч байгаа бөгөөд тэндээс дуулдаж буй нэг содон мэдээ бол Өвөрмонгол, Тува, Халимагаас ирж зодоглох бөхчүүдийн дундаас улсын цолтон төрүүлэх тухай яриа юм. Энэ санаагаа ч цаад нөхдүүддээ хэлж, ойлголцсон бололтой. Өнөөдрийн байдлаар манай бөхчүүдээс түрүүлж, Өвөрмонгол, Тува, Халимагийн бөхчүүд наадмын бэлтгэлдээ хэдүйн гарч, идэвхийлсэн нь ийм учиртай ажээ. Энэхүү Улсын начин цолтон төрүүлэх хорыг найруулж байгаа Үндэсний бөхийн нэр бүхий том цолтнуудын зүгээс тэдэнд хэлж байгаа ганц үг бол "Өгдөг, авдаг юм аа эртхэн бэлд, үнийн дүн өндөр шүү' гэдгээ тохирсон хэмээн баттай эх сурвалж мэдээллээ.

Exit mobile version