Site icon POLITIC MONGOLIA

Манай улс контейнергүй учир Хятад компани лобби хийж өндөр үнээр түрээслэж байжээ

Урд хөршид ачаа тээвэр хариуцсан албан тушаалтнуудтай холбоотой томоохон баривчилгаа явагдаж байгааг бид өмнө мэдээлсэн. Гол асуудал нь цар тахлаас үүдэлтэй шинээр гарч ирсэн Контейнер тээвэр авлигын сүлжээ болсон байгааг илрүүлжээ. Өмнө 2014 онд Хөх хотын төмөр замын даргыг авлигын хэргээр цаазаар авч байсан гашуун түүх бий. Тэгвэл урд хөрш энэ удаад Ван Бин, Ли Бөү, Го Ган нар нарын 10 өндөр албан тушаалтанд авлигын хэргээр ял
шийтгэл оногдуулсан болохоо зарлаж байна. Манай улсаас экспортод гардаг нурмаг ачаанд зориулагдсан терминалуудыг ашиглахаа больж контейнер тээврийг гэнэт ашиглаж эхэлсэн нь Эрээн болон Хятад улсыг нүүрсний хомсдолд оруулсан талаар эх сурвалж мэдээлж байна. Контейнер тээвэр нь улс дамжсан сүлжээ бизнес, авлигын гол үүр уурхай болж эхэлсэн тул ийнхүү томоохон баривчилгаа хийгдэж эхэлжээ. Манай улс тээвэр хийхэд өөрийн гэх томоохон контейнер байхгүй нь Хятадын Кос Ко компани Монголчуудыг лоббидох, контейнеруудаа өндөр үнээр түрээслэхэд ашигтай байжээ. Бүр илээр тээвэрлэдэг барилгын краныг хүртэл контейнерт хийдэг бизнес
болгожээ. Үүнээс үүдээд Нарийнсухайт, Шивээхүрэн, Гашуун сухайт Ганц мод боомтуудад хятадын хуулийн байгууллагын шалгалт орж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Хятад улс энэ мэтчилэн цэвэрлэгээг дорвитой хийж байгаатай адил манай улс ч гэсэн цэвэрлэгээ хийх цаг ирээд байгаа юм.

Exit mobile version