Баасан, 4 сар 19, 2024
10.1 C
Ulaanbaatar

COVID-19: Шанхайд нийтийн тээвэр явж эхэллээ

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу тавдугаар сарын 22-ны Ням гарагт Шанхайд 558 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн нэг хүн нас барсан гэж мэдэгдлээ.

Халдварын голомт болсон Шанхай хотод байдал намжиж, нийтийн тээврийн үйлчилгээ сэргэж эхэлжээ. Юуны өмнө дүүрэг хооронд болон нисэх буудал, эмнэлэг, төмөр замын вокзал явдаг автобусны 273 шугамыг хэсэгчлэн ажилд орууллаа.

Метроны үндсэн "3", "6", "10", "16" шугам ажиллаж эхлэсэн ч өглөө 07 цагаас орой 20 цаг хүртэл ажиллана. Галт тэргүүдийг 20 минут тутамд явуулж байна. Зорчигчид 48 цагийн дотор өгсөн сөрөг шинжилгээний хариутай байх ёстой. Хуваалцах

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ