Хаан банк яачхаад байгаа юм бэ?
- Монголын хамгийн олон харилцагчтай Хаан банкны картын систем, цахим сувгууд болон мобайль банк тодорхойгүй шалтгаанаар өнөөдөр саатлаа. Ард иргэд дэлгүүрээс хүнсээ, колонкоос шатахуунаа, төлбөр тооцоогоо хийж чадахгүй байдалд орлоо.
- Орон даяар хийгдэж буй интернэт банкны нийт гүйлгээний 45%, мобайл банкны гүйлгээний 80%, телефон банкны гүйлгээний 100%, АТМ-ийн гүйлгээний 78%, киоскын гүйлгээний 100%, ПОС машины гүйлгээний 46%-ийг ХААН Банк дангаар гүйцэтгэж байна.
- Гэтэл Хаан банкны эдгээр үйлчилгээ байнгын доголдолтой, байсгээд л ажиллахгүй болж байна. Өнөөдөр мөн ажиллагаагүй боллоо. Төлбөрөө цахимаар төлөх нь өнөөгийн нийгмийн зайлшгүй хэсэг болсон. Гэтэл Хаан банкны энэ мэт доголдлоос болж, Монголын цахим тооцооны систем хүннү, сүннүгийн үе рүү ирээд байна. Хоолны тооцоо, таксины тооцоогоо төлж чадахгүй байна гэх постууд сошиалд газар авч байна.
- Хаан банк бол:
- 1,400,000 гаруй Цахим банк хэрэглэгч̥,
- 160 гаруй Экспресс банк,
- 1,300 гаруй АТМ,
- 110 гаруй Киоск машин[4]
- 19,600 Картаар Үйлчлэгч Байгууллага,
- 25,000 гаруй ПОС машин


