Пүрэв, 3 сар 28, 2024
-3.9 C
Ulaanbaatar

Үндэсний их баяр наадамд зодоглохоор Тува бөхчүүд бэлтгэлээ хийж байна

Үндэсний их баяр наадам хаяанд тулаад байна. 2022 оноос өмнө Улсын наадамд гадаад бөх, тамирчин оролцуулдаггүй байв. Сүмо бөхийн дэлхийн хошой аварга, самбо бөхийн Азийн аварга, Тува үндэсний хуреш бөхийн олон удаагийн аварга, ОХУ-ын Гавяьат тамирчин Аяс Монгушийг 1998 оны наадамд оролцуулаагүй юм. Монгуш тэр жил Монголын бөхийн өлгий нутаг Увс аймгийн наадамд түрүүлээд байв. Аяс Монгуш ч Улсын наадамд түрүүлж чадах чадамжтай бөх байлаа.
Тэгвэл 2022 оны тавдугаар сарын 9-нд Кызыл хотын Владимир Биче-оолын нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 77 жилийн ойд зориулсан хуреш бөхийн тэмцээн дээр энэ жилээс эхлэн тува бөхчүүдэд Монголын Улсын наадамд барилдах зөвшөөрөл олголоо гэж зарласан юм. Энэ мэдээг Монгол Улсын Заан Д.Бумбаяр тэргүүтэй монгол бөхчүүд захидал хэлбэрээр авчирсан юм.

Захидалд “Монгол, тувачууд нэгэн ижил өмсгөлтэй барилддаг цорын ганц ард түмэн” гэдгийг онцлон тэмдэглэсэн байв. Зодог шуудаг, кадыг идик хэмээх гутал, барилдааны өмнө, хойно хийдэг дэвээгээр хоёр бөх ижил. Дүрмэнд нь ч том ялгаа байхгүй. Тувачууд монголчуудтай нэгэн адил Эрийн гурван наадамтай.

Тува бөхчүүд Монгол Улсын наадамд ямар амжилт үзүүлэх нь энэ зун тодорхой болно.

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ