Site icon POLITIC MONGOLIA

Бөх гэх муу паразитуудаас салж байж хэмнэлт эхэлнэ

Бөхчүүд төсвийн мөнгийг хоосортол шимэгчилж, төрөөс цалинжиж, шахааны бизнес цэцэглүүлж, төсөл, тендерийг өөрийн нэрийн компаниар хуу хамдаг болж. Тэд бол нийгэмд ямар ч гавъяагүй, үнэ цэнэ, баялаг бүтээдэггүй хүмүүс. Бөх тэжээхээр бух тэжээ гэдэг үг бий. Хэмнэлтээ тэднээс эхэлбэл зүйтэй.

Төрд нэг насаараа ажиллаж, ухамсарт амьдралынхаа 30 жилийг зориулсан мөртлөө бөхчүүдээс бага цалин авдаг төрийн жинхэнэ алба хаагчид  хэдэн мянгаараа байна. Тэд өглөөнөөс орой болтол бүр заримдаа  хонон  өнжин ажиллаж, нуруугаа бөгтийтөл, нүднийхээ харааг муудтал ажилладаг. Ингээд орон сууцныхаа зээлэнд авсан цалингаа өгчхөөд  өлөн хоосон өдөр хоногуудыг өнгөрүүлж байгаа нь гунигтай. Гэтэл өөрийнхөө л төлөө бэлтгэл хийсэн бөхчүүд үнэтэй машин унан хаахалзаж өнгөрөх нь бүр ч гунигтай.

Exit mobile version