Баасан, 3 сар 29, 2024
-4.9 C
Ulaanbaatar

ИХЧ: Багийн спорт шүү дээ. Дамжуулаад хамтраад тоглоорой

Аагим халуу шатах зуны сарууд эхэлж, хүн бүр л хувцсаа нимгэлж, хөгшин залуугүй баярлана. Арай гэж дулаарсан зуны өглөөг хүмүүс нэн таатай угтан авлаа. Зундаа сайхан өвөлжиж байна уу? гэх явган шог яриа хүмүүсийн дунд дэлгэрч, нэгнээ явуулан, инээлдэнэ. Ингэж нэг дулаарсан цаг агаарыг одоо буцаад хүйтэрсэн ч арай ч өвөл шиг байхгүй байлгүй хэмээн найдна.

Зуны дулаан нэгэнт эхэлсэн болохоор хотын гудамжинд хөл хөдөлгөөн ихэсжээ. Гадаа талбайн арга хэмжээнүүд зохиогдож, Сүхбаатарын талбай дээр сагсанбөмбөг, хөлбөмбөгийн өндөр бооцоотой тэмцээнүүд эхэлж, хүмүүс ч идэвхтэй оролцоно. Талбай дээр болж буй тэмцээнийг сонирхон очлоо. Хаа сайгүй залуус бөөн бөөнөөрөө нийлэн зогсож, элдвийг ярилцан инээлдэн хүүрнэнэ. Тэдний дундаас 12-13 насны болов уу гэмээр 4-5 хөвгүүний ярьж байгаа зүйл анхаарал татлаа.

Тэд хоорондоо ярихдаа “Одоо орох багийг хожвол манайх зооноосоо нэгээр гарна. Тэгэхээр нөгөө зооны муу багтай таарна. Заавал хожно шүү” гэхэд “Чанга баг байна лээ. Бүгдээрээ пассаа ойрхон ойрхон өгөөд явна шүү. Тэгэхгүй бол тэдний багт ялагдана”, “Билгүүнээ, чи амиатаад ганцаараа тоглох гээд байдаг шүү. Багийн спорт шүү дээ. Дамжуулаад хамтраад тоглоорой. Боломж олдвол өшиглөөд гоолдохыг боддог юм шүү. Тэгээд гоё тоглоно шүү. За бүгдээрээ гараа нийлүүлээд нэг сайхан орилчихьё” гэсээр бүгд нэгнийхээ гар дээр гараа тавиад “Урагшаа” хэмээн орилоод цааш алхацгаав. Тэд тэмцээнд оролцож яваа нэг багийнхан гэдгийг түвэггүй ойлгоод дотроо амжилт хүслээ. Талбай дээр өрнөж байгаа үйл явдал иймэрхүү дүр зурагтай байв.

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсан зун цагийн зугаатай мөч үүгээр эхэлж байгаа бололтой. Эргээд битгий хүйтрээсээ гэсэн залбирал хүн бүрийн дотор уншигдаж байгаа мэт хүйтэн долоо хоног ард хоцорлоо.

Их хотын чимээ эндээс цааш хаашаа ч цуурайтаж мэднэ…

Үргэлжлэл бий…

Их хотын иргэнээс

4 COMMENTS

  1. Wow, incredible weblog structure! How lengthy have you ever been blogging for?
    you make blogging glance easy. The total look of your site is
    excellent, let alone the content material! You can see similar: sklep online and here sklep internetowy

  2. Great post! We will be linking to this particularly great post on our website.
    Keep up the good writing. I saw similar here: najlepszy sklep and also here:
    sklep internetowy

  3. If you would like to take a good deal from this paragraph then you have to apply such methods to your won webpage.

    I saw similar here: Najlepszy sklep

  4. Hey there! Do you know if they make any plugins to assist with SEO?
    I'm trying to get my blog to rank for some targeted keywords but I'm not seeing very good results.

    If you know of any please share. Cheers! You can read similar blog here:
    Ecommerce

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ