Site icon POLITIC MONGOLIA

"Петрочайна"-г шалгах нь Сү-гийн фракцийн эсрэг Л.Оюун-эрдэнэ хөдөлж байгаа хэрэг

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Дорнод аймагт газрын тос олборлодог БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тосны нөөцийн талаар ҮАБЗ-д танилцуулах үүргийг надад өглөө гэсэн өнөөдрийн мэдээлэл их том дайны эхлэл болж байх шиг. Учир нь "Петрочайна Дачин Тамсаг ХХК-д хамгийн их оролцоотой, нөлөөлдөг, төлөөлдөг улс төрч бол УИХ-ын гишүүн, Сү-гийн фракцийн Д.Цогтбаатар юм. Дорнодын тал "Петрочайна-гийн мэдэлд очсон цагаас хойш Д.Цогтбаатар болон Сү.Батболдын фракцийнхан үргэлж нөлөөндөө байлгаж ирсэн. Улс төрчдийн зүгээс Петрочайнаг өөрийн мэдэлдээ авах гэж хамгийн том оролдлого хийсэн хүн бол Х.Баттулга юм. Петрочайнагийнхээ тодорхой хувийг өг гэсэн бөх Х.Баттулгын өөдөөс чөргөр Д.Цогтбаатар ханцуй шамлан дайрч, "алалцана шүү, чамтай хэмээн аймшиггүйгээр орилсныг харсан гэрч олон байдаг. Ийм л түүх замналтай Дорнод Мэнэнгийн тал дахь газрын тосны "Петрочайна Дачин Тамсаг" компанийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зоригтойгоор оролдож эхэллээ. Юу болж дуусахыг нь харж байя даа.

Хэвлэлийн хурлын үеэр Г.Ёндон сайдын сэтгүүлчдийн асуултад хариулсан хариулт.

Exit mobile version