Лхагва, 2 сар 28, 2024
-12.9 C
Ulaanbaatar

"Петрочайна"-г шалгах нь Сү-гийн фракцийн эсрэг Л.Оюун-эрдэнэ хөдөлж байгаа хэрэг

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Дорнод аймагт газрын тос олборлодог
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах
гэрээ, газрын тосны нөөцийн талаар ҮАБЗ-д танилцуулах үүргийг надад үүрэг өглөө гэсэн өнөөдрийн мэдээлэл их том дайны эхлэл болж байх шиг. Учир нь "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-д хамгийн их оролцоотой, нөлөөлдөг, төлөөлдөг улс төрч бол УИХ-ын гишүүн, Сү-гийн фракцийн Д.Цогтбаатар юм. Дорнодын тал "Петрочайна"-гийн мэдэлд очсон цагаас хойш Д.Цогтбаатар болон Сү.Батболдын фракцийнхан үргэлж нөлөөндөө байлгаж ирсэн. Улс төрчдийн зүгээс Петрочайнаг өөрийн мэдэлдээ авах гэж хамгийн том оролдлого хийсэн хүн бол Х.Баттулга юм. Петрочайнагийнхээ тодорхой хувийг өг гэсэн бөх Х.Баттулгын өөдөөс чөргөр Д.Цогтбаатар ханцуй шамлан дайрч, "алалцана шүү, чамтай" хэмээн аймшиггүйгээр орилсныг харсан гэрч олон байдаг. Ийм л түүх замналтай Дорнод Мэнэнгийн тал дахь газрын тосны "Петрочайна Дачин Тамсаг" компанийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зоригтойгоор оролдож эхэллээ. Юу болж дуусахыг нь харж байя даа.

Улмаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

  • Орд олборлох төлөвлөгөө гэж байдаг. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК жилд 1.5 сая
    орчим тонн газрын тос олборлох боломжтой ч сүүлийн жилүүдэд багасаж байгаа.Тухайн
    компани нь ойролцоогоо жилд 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт
    төвлөрүүлдэг. Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчилье гэсэн саналыг Монголын талаас удаа
    дараа тавьсан юм билээ. Тодорхой шийдэлд хүрч чаддаггүй. Хоёр талын байр суурь
    маргаантай байдаг. 1993 оны буюу анхны гэрээн дээр манай ЗГ АНУ-ын компанийг
    тодорхой татваруудаас чөлөөлсөн. 2005 онд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК АНУ-ын
    компанийг хувьцааг нь худалдаж авч, гэрээг бүх нөхцөлтэйгөөр нь шилжүүлж авсан. 1993
    онд үеийн нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Тэр үеийн хүмүүсийг бас буруутгаад байж
    болохгүй. Монголд газрын тосны 21 гэрээ байдаг. Хайгуулын 17, ашиглалтын дөрвөн
    гэрээ бий. Бусад гэрээн дээр рояалтиг авч эхэлсэн. Бид 2012 онд батлагдсан татварын
    багц, газрын тосны хууль зэрэг шинэ хуулиудад нийцүүлнэ. Өөрөөр хэлбэл татвар авдаг
    болно. БНХАУ-ын тал сүүлд батлагдсан хууль хуучнаасаа дор нөхцөл байдлыг бий
    болгох бол хуучнаа мөрдөнө гэсэн олон улсын эрх зүйн зарчмыг бидэнд тавьж, татвар
    төлөхөөс татгалздаг. Харин уг асуудал олон улсын эрх зүйн зарчимд багтдаггүй гэж
    манайхаас үзэж байгаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ