Даваа, 5 сар 19, 2025
8 C
Ulaanbaatar

ОХУ, Украины асуудал манай улсын тээвэрчдэд том боломж олгож байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийг батлах нь ямар ач холбогдолтой талаар Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд мэдээлэл өгсөн юм. 

С.БАТБОЛД: -Олон улсын тээврийн харилцаанд оролцоё гэвэл заавал энэ хэлэлцээрт нэгдэх ёстой. Энэ хэлэлцээрт нэгдээгүйн улмаас Монголын тээвэрчид явж чадахгүй байгаа. Тухайлбал, ОХУ нутаг, цаашлаад Европ руу ороод хяналтын төхөөрөмжгүй гээд торгуулж байгаа. Торгууль нь 100-500 ам.доллар байдаг. Энэ хэлэлцээрт нэгдэж орж тээвэр хийж буй автомашинуудад хяналтын төхөөрөмж суурилуулна. Хяналтын төхөөрөмж суурилуулалтыг нь хариуцсан, баталгаажуулах байгууллага байх ёстой. Энэ хэлэлцээрт нэгдэж орсноор Монголын тээвэрчдэд олон давуу тал үүснэ. Европ, Монголын хооронд 2016 онд 1404 удаагийн тээвэр хийгдсэн. Үүний нэг хувь нь монгол жолооч байсан. 2019 онд 2558 удаагийн тээвэрлэлт хийсний 15 хувь Монголын тээвэрчид байсан. Бид цаашдаа бүс нутаг болон олон улсын тээвэрт оролцох монгол жолооч нарыг нэмэгдүүлэх үүднээс Европын хэлэлцээрт орох нь зүйтэй гэж үзсэн. Одоо явж байгаа тээврийн хэрэгслүүдээс ОХУ, Европ руу ороход хяналтын төхөөрөмж, даатгалын ногоон картын систем гэсэн хоёр зүйл шаардаж байгаа. Тиймээс энэ шаардлагыг нь албан ёсоор хангахаар хуулийн төсөл оруулж ирж байна. 

Дижитал хяналтын төхөөрөмжийг олон улсын тээвэр хийх машин бүрд суулгаснаар тухайн жолооч хэдэн цаг машин жолоодож, хэдэн цаг амарч, хэр хурдтай давхисан зэргийг нь алсын зайнаас хянана. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Автотээврийн тухай хуульд ийм зохицуулалт байхгүй тул хяналтын асуудлыг хуулийн төсөлд нэмж оруулсан. 2010 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинуудад ийм хяналтын төхөөрөмжүүд байдаг. Хэрэв төхөөрөмжгүй бол худалдан авч, машиндаа суурилуулах шаардлага тавина. Энэ төхөөрөмж 40-400 ам.долларын үнэтэй байдаг бөгөөд олон улсын хэлэлцээрт нэгдэн ороход хяналтын төхөөрөмжийг зайлшгүй суулгахаас өөр аргагүй. Олон улсад тээвэр хийх машинуудыг Автотээврийн үндэсний төв алсын зайнаас нэгдсэн удирдлагаар хангаж байгаа тул нэмэлт зардал гарахгүй. Хэлэлцээрт нэгдэн орсны дараа эрх бүхий байгууллагад хяналтын төхөөрөмж оруулж ирэх эрхийг олгоно. Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь Олон улсын автотээвэрчдийн гишүүн байгууллага тул хяналтын төхөөрөмжийг оруулж ирүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Харин Автотээврийн үндэсний төв дээр итгэмжлэгдсэн лабораторийг байгуулаад хэдэн жил болж байгаа тул тэнд хяналтын төхөөрөмжийн засвар, баталгаажуулалтыг хийнэ. 

ОХУ, Украины асуудалтай холбоотойгоор манай тээвэрчдэд нэг давуу тал үүсэж байгаа. Учир нь, ОХУ-ын тээвэрчид Европ руу орохгүй, Европын тээвэрчид ОХУ руу орохгүй учраас Монголын тээвэрчид явах хамгийн боломжтой цаг үе ирж байна. Энэ хэлэлцээрт нэгдсэнээр манай тээвэрчид ямар нэгэн дарамт шахалтад өртөхгүй, торгууль төлөхгүй явна. Европоос Монгол хүртэл нэг талдаа 12-14 хоног явдаг. Өнөөдрийн байдлаар олон улсын тээвэр хийх эрхтэй 500 гаруй тээврийн хэрэгсэл байна.

5 COMMENTS

  1. Wow, awesome weblog format! How long have you been running a blog for?
    you made blogging glance easy. The overall glance of your site is wonderful, as neatly as the content!
    You can see similar here ecommerce

  2. Hello there! Do you know if they make any plugins to help with Search Engine Optimization? I'm trying to get
    my site to rank for some targeted keywords but I'm not seeing very
    good results. If you know of any please share. Cheers!
    You can read similar blog here: Scrapebox List

  3. Hello! Do you know if they make any plugins to assist with Search Engine Optimization? I'm trying to get my website to rank
    for some targeted keywords but I'm not seeing very good results.
    If you know of any please share. Kudos! I saw similar blog here:
    Backlinks List

  4. Wow, amazing blog structure! How lengthy have you ever been blogging for?
    you make running a blog glance easy. The whole glance of your website is excellent, as neatly as
    the content material! You can read similar here
    prev next and that was wrote by Lizbeth88.

  5. Wow, awesome weblog structure! How long have you ever been running a blog for?
    you make running a blog look easy. The full glance of your site is magnificent,
    let alone the content! I saw similar here prev next and that was wrote by
    Antony89.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ