Пүрэв, 3 сар 28, 2024
-1.9 C
Ulaanbaatar

Эмээлтэд байдаг махны үйлдвэр муудсан маханд нунтаг бодис хольсон нь шалгалтаар тогтоогджээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2022.05.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар найман дүүрэгт архины чанар, аюулгүй байдлын хяналт шалгалт хийсэн. Дотоодын нийт 12 үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнд шалгалт хийж, шинжлүүлсэн. Нийт 63 дээжийн гурван архины сорьцод зөрчил илэрсэн. Үүнд Зөрчлийн тухай торгууль тавьж, хугацаат үүрэг өгсөн байгаа, Мөн импортын архины шошгын мэдээлэл орос, монгол хэл дээр заавал хэвлэгдсэн байх ёстой. Энэ тал дээр мэдээллийг хэвлээгүй зөрчил мөн илэрсэн.

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдлын хэлтсийн дарга н.Нямбаатар:

-Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт МХЕГ шалгалт хийсэн. Энэ үеэр “Мах импэкс” болон “ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний шошго барааны тэмдэгт их хэмжээгээр олдсон.

Мөн хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалах хугацаа нь дууссан цагаан нунтаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд ашиглаж байгааг илрүүлсэн.

Эдгээрийг лабораторит шинжлүүлэхээр өгсөн байгаа. Тус хэргийг прокурорын байгууллагад шилжүүлж, шалгах ажил үргэлжилж байна. Мөн "Витафит" үйлдвэрийн 900 грамм савлагаатай тарагнаас гадны биет илэрсэн гэх иргэний гомдол ирсэн. Тиймээс технологийн шат дамжлагад хяналт шалгалт хийсэн. Гомдол гаргагч иргэн 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд худалдан авч, тухайн сарын 28-нд таргийг хэрэглэсэн учраас хадгалтын горим зөрчсөн байж болзошгүй гэж дүгнэж байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж иргэд худалдан авч буй бүтээгдэхүүний хадгалах хугацаа, зөвлөмжийг сайтар ажиглахыг хүсч байна.

НМХГ-ын лабораторит 2022 оны нэгдүгээр улиралд 4200 гаруй сорьцыг шинжилсэн. Алдаа, дутагдал, зөрчлийг тухай бүрд нь шаардлага өгч залруулаад явж байна.

3 COMMENTS

  1. Wow, incredible weblog format! How lengthy have you ever been blogging for?
    you made running a blog look easy. The overall look of your
    website is magnificent, let alone the content material!
    You can see similar here sklep internetowy

  2. My brother suggested I might like this blog. He was entirely right.
    This post truly made my day. You cann't imagine just how much time I had spent for this info!
    Thanks! I saw similar here: Sklep internetowy

  3. Hi! Do you know if they make any plugins to help with SEO?
    I'm trying to get my blog to rank for some targeted keywords but I'm not seeing very good results.
    If you know of any please share. Appreciate it! You can read similar article here: Sklep internetowy

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ