Пүрэв, 4 сар 25, 2024
3.1 C
Ulaanbaatar

Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй

Бид өнгөрсөн хоёр жилийг Ковид цар тахлын хямрал дор өнгөрүүлж үүнээс болж эдийн засаг хямарч таагүй нөхцөл байдалтай нүүр тулсан.

Энэ хүрээнд Засгийн газар, Нийслэл, дүүрэг орон нутаг ч тэр бүх шатандаа бизнес эрхлэгчдээ дэмжиж ирсэн. Гэтэл энэ дэмжлэгийг зарим нь буруугаар ойлгож дуртай газраа ТҮЦ тавьж явган хүний зам хаах, орчны бохирдол үүсгэсээр байна. Иргэд ч үүнд бухимдаж дүүрэг рүү удаа дараа санал хүсэлтээ ирүүллээ.

Тиймээс дүүргийн удирдлагын багаас иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэж дүүргийн хэмжээнд шинээр ТҮЦ тавиулахгүй байх шийдвэрийг гаргалаа.

Цаашид стандарт, дүрэм, журмыг аж ахуй нэгжүүдээсээ хүсэж шаардлагатай арга хэмжээг авч хамтран ажиллах болно хэмээн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдэгдлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ