Лхагва, 4 сар 24, 2024
6.9 C
Ulaanbaatar

Үл таних гурван этгээд иргэн Д.Монголхүүгийн гэрт нэвтэрч, биед нь халджээ

Өнгөрсөн шөнө 3 цагийн үед иргэн Д.Монголхүүгийн гэрт гурван этгээд дайрч оржээ. Улмаар биед нь халдсан байна. Энэ талаар цахим  хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Д.Монголхүү:

- Урд шөнө гэр лүү нүүрээ битүү халхалсан 3 залуу халдаж орж, ирж зодчихоод зугтчихлаа.
Ийм дээрээ тулж байгаа бол одоо амиа хамгаалж буу, хутга халааслаж явж байхаа хэлчихье.
Тэр 3 одоо миний ФБ, твиттерыг сахиад сууж бгаа блгүй гэжээ. 

Болсон явдлын талаар өөрөөс нь тодруулахад "Өнгөрсөн шөнө 3 цагийн үед үл таних хүмүүс гэрийн хаалга нүдсэн. Тасралтгүй цохиод байхаар нь очиж, хэн бэ гэж асуусан чинь "Монголоо ахаа юмаа мартчихаж" гэхээр хаалгаа онгойлгосон. Гэвч гэнэт л  үл таних гурван этгээд орж ирээд цохисон. Хоёр гурван удаа өшиглөчихөөд зугтчихсан. Би энэ талаар одоо Баянгол дүүргийн Цагдаад мэдэгдэх гэж байна" гэв. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ