Лхагва, 4 сар 24, 2024
2.1 C
Ulaanbaatar

Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ

Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1790 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1453, хулгайтай холбоотой 26, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93, гэмт хэргийн шинжтэй 97 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 130, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 157, хүний биед халдсан 72, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 72, эрүүлжүүлэх байранд хоносон 164, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 75 тохиолдол гарчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ