Мягмар, 4 сар 16, 2024
17.1 C
Ulaanbaatar

Х.Бээжин: Э.Бат-Үүлийг хүмүүжүүлэхийн тулд дараагийн удаа гурил биш ТАШУУР авч очно

Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн АН-аас "Монголоо Беларусь болгохгүй" нэртэй цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулах үеэр зарим иргэд гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан юм. Түүн рүү гурил цацсан гэгдээд буй иргэн Х.Бээжин өнөөдөр /2022.05.16/ мэдээлэл хийсэн юм.

Түүний хэлж буйгаар гурил цацсан асуудлаар түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Энэ талаар тэрбээр "Алтантарианы гурил цацсан. Гурил гэдэг утгаараа тогтоогдоод гараад ирэх байх. Э.Бат-Үүлийн яриад байгаа шиг шившлэг байхгүй, хор ч байхгүй" гэв.

Тэрбээр "Бид Орос улсын тусламжтайгаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн. Оросын ард түмний ач тусыг бид мартаж болохгүй. Гэтэл Э.Бат-Үүл, Д.Сосорбарам тэргүүтэй хүмүүс 100 жилийн найрамдалт харилцааг таслах, хагалган бутаргах зорилгоор олон удаагийн жагсаал цуглаан, тархи угаалтуудыг хийж байна. Тиймээс эсэргүүцлээ илэрхийлэхээр жагсаал дээр очсон. Гурил, өндөг зэргийг цацах нь аль ч улс оронд эсэргүүцлээ илэрхийлэх хамгийн хөнгөн хэлбэр байдаг. Хүнсний зүйл нь хоргүй байдаг тул гэмт хэрэг болдоггүй. Гэтэл манай улсад л дэвэргээд байна. Э.Бат-Үүл улсын баатар гэх мөртлөө шившлэгтэй гурил, хортой гэх мэтээр яриа гаргаж байна.

Тавдугаар сарын 9-нд ОХУ-ын ЭСЯ-ны гадна гурван дуу тавилаа. Дотроос нь 4-5 гарч ирж, сэтгэл нь хөдөлсөн байна лээ. Бид 100 жил нөхөрлөсөн нөхрөө ганцаардуулж, магадгүй гомдоож байгаа юм билээ. Тиймээс дотоодын дайснуудтай тэмцэхээр очиж, эсэргүүцлээ илэрхийлсэн. 100 жилийн найрамдалт харилцаагаа авч үлдэхийн тулд Э.Бат-Үүл тэргүүтэй нөхдүүдтэй тэмцэхээр албан ёсны бүлгэм байгуулж байгаа.

Сая цацсан гурил бол анхааруулга байсан шүү, Э.Бат-Үүл ээ. Сахилгагүй хүүхэд шиг Э.Бат-Үүлийг хүмүүжүүлэхийн тулд дараагийн удаад ТАШУУР авч очно" гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ