Site icon POLITIC MONGOLIA

Эмэгтэй хүнийг өшиглөх эрх зөвхөн хэвлийд нь бойжих үрд нь л байдаг

Эмэгтэйчүүд гадуур  гарсан ч амь насанд нь аюултай, гэртээ байсан ч гэр бүлийн хүчирхийлэлд дарамтлуулж хорвоогоос халих цөвүүн цаг иржээ. Үнэндээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн хүмүүс бие, физиологийн хувьд ялгаатай ч нийгмийн нэг гишүүний хувьд ямар ч эрх, үүргийн ялгаагүй амьдрах ёстой. Энэ бүхэн Үндсэн хуулиар баталгаажсан улс оронд бид амьдарч байгаа. Гэвч өнөөдөр өрнөж буй үйл явдлууд үүний яг эсрэг байна. Эмэгтэй хүнийг өшиглөх эрх ганц л хүнд буй. Тэр нь эхийнхээ хэвлийд өсөн бойжиж байгаа бяцхан үрд нь байдаг. Өөр хэнд ч биш. Энэ ертөнцөд хүн болон мэндлэхээр  ирсэн тэр бяцхан хүний жаахан хөлөөрөө нудчин эхийнхээ хэвлийг өшигчих нь хязгааргүй аз жаргалыг бэлэглэж байдаг. Заримдаа эхийнхээ ууж байгаа аягатай цайг нь цалгиатал нудчих нь бий. Харин үүнээс өөрөөр өшиглөж, өр рүү нь чичиж болохгүй.

Exit mobile version